Шаргаморьтоос Гүнтийн даваа хүртэлх авто замыг 5.2 тэрбум төгрөгөөр засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Шаргаморьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг орон нутгийн төсвийн 5.2 тэрбум төгрөгөөр засварлах тендерийг өнөөдөр нээлээ. Уг тендерт дөрвөн компани оролцжээ.

Тодруулбал "Хонгорбээс транс" компани 5.1, "Оффрөүд таванбогд" компани 5, "ОДНД" компани 4.8, "Фючерпрогресс" компани 4.7 тэрбум төгрөгөөр тус замыг засварлахаар саналаа ирүүлж, тендерийн баталгааг арилжааны банк болон даатгалын байгууллагад байршуулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд "Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, ажлын 5-15 өдрийн дотор шийдвэрээ гаргана" гэж заажээ.

Өнгөрсөн жил урсгал засварын хүрээнд Гүнтийн авто замын нүхэн эвдрэлийг засварласан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг