Монгол Ардын Намын Бага хурал өнөөдөр 10:00 цагт товлогдоод буй. Үүний өмнө намын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдын нэрийг тогтоод Бага хурал руу оруулна. Ингээд Бага хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэхээ санал хураалтаар шийдэх юм.
Өнгөрөгч Баасан гарагт намын Удирдах зөвлөл хуралдаад Бага хурлын товыг тогтсон билээ.
Мөн Бага хурлын нэр бүхий гишүүн намын удирдлагууддаа хандан Их эвслийн засгийн газар байгуулах асуудлыг энэ удаагийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт шаардлагыг хүргүүлж буйгаа хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн.
Энэхүү хүсэлт шаардлагад үндэслэн Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгохоос гадна эвслийн Засгийн газар байгуулах эсэх асуудлыг хэлэлцэх бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!