Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Төв Азийн бүс нутгийн хамгийн өндөр Лениний хөшөөг буулгалаа

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Төв Азийн бүс нутагтаа хамгийн өндөрт тооцогддог байсан Лениний хөшөөг Киргизийн эрх баригчид буулгажээ.

Тус улсын Ош хотод 50 жилийн өмнө боссон 23 метр өндөр хөшөө газарт хэвтэж байгааг Бямба гарагт хэвлэл, сошиал сүлжээгээр тарсан гэрэл зургууд харуулсан байна.

Сүүлийн жилүүдэд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд үндэсний соёл уламжлалаа сэргээх, хуучин социалист нийгмийн өвөөс салахыг хичээх болсон.

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Москва хотод Йосиф Сталины хөшөөг босгосон Оросын эрх баригчид уг үйлдэлд таагүй хандахыг ойлгож байсан Киргизийн тал Лениний хөшөөг сүр дуулиан багатай буулгасан юм.

зураг
 

Нийслэл Бишкекийн дараа хоёр дахь том хотод тооцогддог Ошийн захирагч Лениний хөшөөг хотынхоо үзэмжийг сайжруулах зорилгоор, өөр газарт шилжүүлэн байрлуулахаар төлөвлөснийг тайлбарлажээ.

Мэдэгдэлдээ бас өмнө нь ОХУ-д Лениний хөшөөг буулгаж байсан жишээг татсан байна.

34 жилийн өмнө Зөвлөлт Холбоот Улс задрахад тусгаар тогтнолоо зарласан Киргизстан улсад Лениний нэр хаа сайгүй байдаг.

Тухайлбал тус улсын хоёр дахь өндөр уулын оргилыг Лениний Оргил гэж нэрлэсэн хэвээр байна.

 

Эх сурвалж: BBC