2025 оны 6 сарын 14-нд Sky Resort-ын цэвэр агаар болсон ногоон хөндийд инээд хөөр, амьд хөгжмийн гайхамшигт аялгуу, амтат хоолны үнэр нэгэн зэрэг цалгина. Энэ бол 15,000 гаруй хүн нэг дор цугларч, mxrningstar, Magnolian, Daisy, Lemons, A-Sound, Fire зэрэг Монголын шилдэг уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, амтат хоолны гудамжаар аялж, гэр бүл найзуудын хамт цэвэр агаарт амарч баясах “The Picnic” фестиваль юм.
Хүүхдүүдийн инээд хөгжмийн хэмнэлтэй хоршин уянгалж, нийслэлчүүдийн зүрхэнд инээмсэглэл бэлэглэх энэ өдөрт MCS Technologies компанийн TechPack Group болон PickPack Group компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар болжээ.
Фестивалийн үеэр MCS Technologies компанийн асарт хүрэлцэн ирж, Монголын тэргүүлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдтэй нэг дороос танилцах боломжийг бүү алдаарай. Мөн гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хамтдаа тоглох тоглоомууд, сонирхолтой уралдаан тэмцээнүүд, бэлэгтэй сюрпризүүд зэрэг баяр хөөр, дурсамж бүтээх үйл ажиллагаагаар дүүрэн орчин бэлдсэн байх болно.
Эцэст нь хөгжим бол хүн бүхний хэл гэдэг. Тэгвэл “The Picnic” фестиваль нь нийслэл хотын иргэд, гэр бүлүүд, залуус болон найзууд хамтдаа нэг өдрийг байгальд, хөгжмийн аялгуу, олон үндэстний амтат хоол, аюулгүй орчинд өнгөрөөхийг зорьсон нээлттэй, олон нийтийн арга хэмжээ юм. Фестивалийн хүрээнд дотоодын олон бизнес эрхлэгчид, гар урлалчид, хоол үйлчилгээний байгууллагууд оролцох бөгөөд оролцогч бүрд нээлттэй, хүртээмжтэй уур амьсгал бүрдүүлэхээр зорьж байна.
The Picnic 2025 – Чиний зуны дурсамж энд эхэлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!