Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн "тансаглалтай" холбоотой асуудал олон нийтийн дургүйцлийг хүргэж, иргэд түүнийг огцрохыг шаардан Төв талбайд жагсаж байгаа билээ.
Түүнчлэн МАН-ын Бага хурлын шийдвэрээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас Ардчилсан Намыг гаргахаар болсон. Мөн Л.Оюун-Эрдэнийн огцрох эсэх асуудал яригдаж байгаа бөгөөд тэрбээр өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Л.Оюун-Эрдэнэ нь УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанд гишүүдийн 87.9 хувийн дэмжлэгээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажилласаар өдийг хүрсэн. Энэ хугацаанд иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний барааны үнэ хэрхэн нэмэгдсэн талаар мэдээлэл хүргэе.
Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт 2021.01.27-2025.01.26
Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайдаар ажиллах хугацаанд 100-аас дээш хувийн үнийн өсөлт үзүүлсэн нийт найман нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн байна. Үүнд
- Импортын бөөрөнхий 1кг сонгинын үнэ 2021 оноос хойш 185 хувь буюу хамгийн өндөр өсөлт үзүүлжээ. 2021 оны нэгдүгээр сарын 27-нд 1,691 төгрөг байсан бол өнөөдөр 4,820 болж нэмэгдсэн байна.
- 2021 оны нэгдүгээр сарын 27-нд 1кг луувангийн үнэ 1,562 төгрөг байсан бол энэ долоо хоногийн байдлаар 4,080 төгрөг болж 161.2 хувиар өсжээ
- 90гр савласан ногоон цайны үнэ 1,572 төгрөгөөс 4,040 болж 157 хувиар,
- 250гр цөцгийн тосны үнэ 4,273 төгрөгөөс 9,457 болж 121 хувиар,
- 1кг хүрэн манжингийн үнэ 2,343 төгрөгөөс 4,720 болж 101.5 хувиар
- 300гр хөх тарианы хар талхны үнэ 104.2 хувиар буюу 1,217 төгрөгөөс 2,485 болж,
- 600гр зүсээгүй талхны 101.8 хувиар буюу 1,699 төгрөгөөс 3,286 болж,
- 1кг дээд гурилын үнэ 102.5 хувиар буюу 1,566 төгрөгөөс 3,171 болж сүүлийн таван жилийн хугацаанд өссөн аж.
Дээрх хугацаанд хамгийн бага буюу 30.7 хувийн өсөлттэй байгаа бүтээгдэхүүн бол цагаан будаа юм. 1кг цагаан будааны үнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд 3,671 төгрөг байсан бол энэ долоо хоногийн байдлаар 4,798 төгрөгт хүрчээ.
1кг хонины ястай мах 2021 оны нэгдүгээр сарын 27-нд 9,261 төгрөг байсан бол энэ долоо хоногийн байдлаар 17,143 төгрөгт хүрч 85.1 хувиар өссөн байна. Харин нэг литр үнээний задгай сүүний үнэ тус хугацаанд 2,000 төгрөгөөс 3,960 төгрөг болж, 98 хувиар өссөн аж.
Өөрийнхөө хэрэгцээг САГСАНД ХИЙГЭЭД тооцоолоод үзээрэй!
Хэрэглэгч та өөрийн өрхийн 7 хоногийн гол нэрийн бүтээгдэхүүнээ сагслаад 2018 оны 11 дүгээр сард ямар хэмжээний мөнгөөр худалдан авч байсан болон одоо хэдэн төгрөгийн худалдан авалт хийж болохоо харьцуулж үзээрэй.
Гурил дээдийн дээд
савласан, кг
Гурил I зэрэг
савласан, кг
Гурил 2-р зэрэг
савласан, кг
Талх
Хөх тарианы хар талх 300 гр, ш
Сүү
савласан, ууттай, 500 гр, дотоодын үйлдвэрийн, ш
Сүү
савласан, хайрцагтай, 1 л, дотоодын үйлдвэрийн, ш
Тараг
савласан, 900 гр, Цөцгийтэй, ш
Цөцгийн тос
250 гр, дотоодын үйлдвэрийн, ш
Ургамлын тос
1 л, импортын, ш
Ногоон цай
савласан, 90 г, ш
Сонгино
бөөрөнхий, импортын, кг
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!