• 6 сарын 9, Даваа

Оносатод албан ёсоор ёкозүна цол олгов

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээнд 14 даваа, 1 унаатайгаар түрүүлсэн озеки Оносатод албан ёсоор ёкозүна цол олголоо.

Тэрбээр ийнхүү 13 тэмцээний дараа сүмогийн дээд цолд хүрсэн шинэ рекорд тогтоож байна. Өдгөө 24 настай япон эр сүмогийн 75 дахь их аварга болж буй. Япон бөхчүүдээс хамгийн сүүлд 2017 оны төгсгөлөөр түүний багш Кисеносато их аварга болж байв.

Шинэ цол авсныхаа дараа Оносато "Ёкозүна цолын нэр хүндийг унагахгүйн тулд бэлтгэл сургуулалтаа таслахгүй хийж, маш сайн их аварга болохыг хичээнэ" гэв.

1958 оноос өнөөгийн системд буюу жилд зургаан тэмцээн зохион байгуулах болсон цагаас хойш өнөөг хүртэл хамгийн богино хугацаанд ёкозүна цол авсан рекордыг Важима эзэмшиж байлаа. 1973 оны тавдугаар сард их аварга болсон Важима 21 тэмцээний дараа дээд цолд хүрч байв.

Эзэн хааны цомыг 14 удаа хүртсэн их аварга Важима болон дөрөв дэхээ аваад буй Оносато хоёрт ижил төстэй зүйл их бий. Тэд хоёул Ишикава мужид төрсөн төдийгүй их сургуулиа төгсөөд мэргэжлийн сүмогийн дээд цолд хүрч буй юм.

192 см өндөр, 191 кг жинтэй Оносато өнгөрсөн оны тавдугаар сарын тэмцээнд анх түрүүлсэн билээ. Тэрбээр нийт 9 тэмцээний дараа макүчи буюу дээд зиндаанд барилдах болсноор алдарт аварга Тайхогийн 11 тэмцээн зарцуулсан амжилтыг эвдсэн түүхтэй. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [183.177.97.156] 2025/5/28
Дамбийжаагийн эхнэр даруухан бүсгүй байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.169] 2025/5/28
Үнэн нягт гоё бөх байналээ.
0 | 0 Хариулах