• 6 сарын 9, Даваа

Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр /2025.5.27/ Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдсэн байна. 

Залилах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон тэднийг анхан шатны шүүхээс цагаатгах шийдвэр гаргасан юм. 

Харин давж заалдах шатны шүүх уг хэргийн хэрхэн шийдсэн талаарх шүүгчийн бичсэн тоймыг хүргэж байна.



  • Б.Цэрэндорж, Н.Болормаа нар нь “Залилах” гэмт хэрэгт,
  • Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь “Залилах” болон “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдсон.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/739 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, Н.Болормааг “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Цэрэндоржийг “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгч Б.Цэрэндорж болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэв.

Тодруулбал, анхан шатны шүүх хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг шүүхийн шийдвэрт тусгах бөгөөд шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, үндэслэл болгосон нотлох баримтуудаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг зөрчсөн байна. 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болж заавал биелүүлэх бөгөөд тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ДШМ/769 дүгээр магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно. 

Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.92.193] 2025/5/29
Энэ шүүгч нар авилгад их автсан хүмүүсдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.80] 2025/5/29
Шүүгч нар арай дэндүү байна. Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний сонсгол бүр хошиг шог болоод дуусав. Хулгайч нарт ямар ч хариуцлага тооцож чадахгүй байна. Шүүхийн систем ялзарчээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.165] 2025/5/29
Болоогүй ээ, ахиад зөндөө сэгсрүүлнэ
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.43] 2025/5/28
Хэдэн жил өгөсын хулгаачид
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.23] 2025/5/28
Зөв .Ёстой тийм байлгүйдээ !!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.56] 2025/5/28
Шүүгч нь улаан цайм хахууль авцийн бишүү кккк одоо өөр гар бүүр өндөр үнэ нэхэж бна гэж ойлгогдохоор
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.201] 2025/5/28
Хулгай ч хууль 2 зохицон гэж байхгүй хулгайчууд нийгмийн салбар бүрд шорон санаа агуулан бүгж нийгмийг хоролжоохыг харах харамсалтай хууль бол ёс зүй дэг журам
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.119] 2025/5/28
Хөөн хэлэлцэх гэсэн бузрын хуулын хулгааан одооо болтол байдаг юмууу бузрууд юмдааа
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.76] 2025/5/28
Булай хүмүүс байх юм даа!! Нохой толгойг ширээн дээр тавихад тогтоодоггүй!!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.13] 2025/5/28
Shuuhiihen negni tsagaatgaj nogoohni tsagaatgahgui gej mongo luivardaad surtsiin bichuu
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.157] 2025/5/28
Батбаяр угаасаа Яармагийн газруудыг Баясгалантайгаа нийлж зарж үрж, там болгосон нь үнэн шд.
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.39] 2025/5/28
ЗӨВ!
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.112.36] 2025/5/28
ХЭРЭГ ХИЙСЭН ХУЛГАЙЧ НАРААС ИЛҮҮ ШҮҮХ НЬ ДАМПУУ УЛС БОЛСОН БАЙНА. ШҮҮХ НЬ ӨӨРӨӨ ДУТАХААРГҮЙ ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД БОЛСОН.
2 | 0 Хариулах
x [202.179.18.92] 2025/5/28
munguuu baga ugch dee ahiuhan ugsun bol aldaa bhgui unen zuv irged gesen gerchilgee avah bsan
0 | 0 Хариулах
йыб [180.149.80.134, 167.103.12.93] 2025/5/28
Иргэдийн цаг зав, мөнгө төгрөгийг үрээд, буруу шийдвэр гаргаад нөгөөх нь дараачийн шатны шүүх дээрээ байнга унадаг байдлыг засах аргагүй юу? Буруу шийдвэр гаргасан нь авилга биш юмаа гэхэд шүүгчдийн ур чадвар муутайг нь илэрхийлж байгаа биш үү? Тийм бол барьж хорих нь ч арай хаашаа юм ядаж арга хэмжээ авдаггүй юу тэр ШЕЗ нь?
7 | 0 Хариулах
Зочин [103.168.34.222] 2025/5/28
Харин тийм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.252] 2025/5/28
наад лалрын шүүгч нартаа хорих ял өгөөчээ
7 | 1 Хариулах