Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын 204 хорооны тохижилтод тус бүр 50 сая төгрөг хуваарилжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Эдгээр хороо тус бүрд нийслэлийн Засаг даргын захирамжаар 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, тулгамдаж буй зарим асуудлыг хороодын Засаг дарга нар өөрсдөө сайжруулах боломжийг бүрдүүлжээ.

Уг төсвөөр хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, хашаа хайс зэргийг барьж байгаа юм байна. 

Тухайлбал Багануур дүүрэгт явган хүний замын тохижилт засвар, авто зогсоол, авто замын дундах  гэрэлтүүлгийн шон зөөвөрлөн шилжүүлэх, сургууль цэцэрлэгийн ойролцоо хурд сааруулагч байршуулах, харанхуй хэсгүүдэд гэрэлтүүлэг нэмэх ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрчээ.

Багануур дүүрэгт явган хүний зам дагуу гэрэлтүүлэг, орон сууцны хороололд гэрэлтүүлгийн 10 шонг зөөвөрлөн шилжүүлжээ.

Нийслэл, дүүрэг, хороодын ажлыг харилцан уялдаатай, бүх шатандаа хариуцлагатай хэрэгжүүлэхийн тулд Засаг дарга нарын уулзалтыг улирал тутам зохион байгуулж байгаа билээ. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс