Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тендерийн урилга – Медиа ба Маркетингийн үйлчилгээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 8 сарын 11
Сурталчилгаа
зураг
 

“Эдийн Засгийн Ногоон Шилжилт” (СОГЭ) төсөл нь Пипл ин Нийд (ПИН) байгууллагын хэрэгжүүлж буй, Европын Холбооны санхүүжилттэй 4 жилийн хугацаатай төсөл бөгөөд Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС), Хөгжлийн Шийдэл ТББ, Каритас Чех Репаблик ОУТББ байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Уг төсөл нь хүнс, ундааны салбарын бичил, жижиг, дунд бизнесүүд (БЖДБ)-ийг тойрог эдийн засгийн зарчмуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, хэрэглэгчдийн дунд тогтвортой хэрэглээний хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор нийгмийн зан дадлын өөрчлөлтийн кампанит ажлыг хэрэгжүүлж, мэдлэг мэдээллээр хангах, урт хугацааны байгальд ээлтэй дадлыг төлөвшүүлэхийг зорьж байна.

Энэхүү санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг нь олон нийтэд зориулсан арга хэмжээг зохион байгуулж, залуучууд, гэр бүл болон орон нутгийн иргэдэд чиглэсэн, зан үйлийн өөрчлөлтийг дэмжих сонирхолтой, зорилтот бүлэгт нийцсэн контент боловсруулан хүргэх явдал юм. Эдгээр арга хэмжээ, контент нь төслийн харагдах байдлыг нэмэгдүүлж, үр дүнг олон нийтэд түгээхээс гадна илүү ногоон, тогтвортой эдийн засаг руу хамтын оролцоог идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй.

Энэ хүрээнд СОГЭ төсөл нь улс орон даяар дөрвөн зорилтот бүлэгт чиглэсэн олон нийтийн арга хэмжээг төлөвлөж, зохион байгуулах, мөн кампанит ажлын зан дадлын зорилгод нийцсэн өндөр чанартай мультимедиа контент боловсруулах, түгээх чадамжтай мэргэжлийн медиа компанитай хамтран ажиллахыг зорьж байна.

Энэхүү ажлын даалгаврын зорилго нь хэрэглэгчдийн зан дадлыг өөрчлөхөд чиглэсэн стратегийн ач холбогдол бүхий дөрвөн удаагийн олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, сурталчлах, олон нийтэд түгээх, залуу хэрэглэгчид, ээжүүд болон олон нийтийн дунд тойрог эдийн засгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдсэн хэвлэл мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, сурталчлахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хамрах хүрээ:

  • Залуу хэрэглэгчдэд чиглэсэн арга хэмжээ: Ногоон бизнес эрхлэлт, байгаль орчинд ээлтэй зан үйл, дижитал оролцоог сурталчлах замаар залуучуудыг чадавхжуулах зорилготой. Энэхүү арга хэмжээний хүрээнд интерактив семинар, ногоон шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, ногоон ирээдүйн төлөө шийдэл боломжуудыг тодорхойлох зэрэг үйл ажиллагааг хамруулна.
  • Гэр бүлд чиглэсэн арга хэмжээ: Гэр бүл, ээж нарт чиглэсэн энэхүү арга хэмжээ нь тогтвортой хэрэглээний дадал зуршил, өрхийн түвшний дугуй эдийн засгийн зан үйлийг сурталчилна. Арга хэмжээний хүрээнд өдөр тутмын амьдралд байгаль орчинд ээлтэй сонголт хийхэд туслах бодит жишээ танилцуулах, харилцан мэдээлэл туршлага солилцох үйл ажиллагаа багтана.
  • Эрдэнэт хот, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах бүс нутгийн арга хэмжээ: Орон нутгийн түвшинд бичил, жижиг, дунд үйлдвэрүүдийн (БЖДҮ) ногоон үйлдвэрлэлийн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, дэмжих зорилготой. Энэхүү арга хэмжээний хүрээнд тогтвортой хөдөө аж ахуй, нөөцийн зохистой ашиглалт,  тойрог эдийн засгийн орон нутгийн онцлогт тохирсон шийдлүүдийг танилцуулсан семинар, хэлэлцүүлэг мэдлэг солилцох уулзалт, үзэсгэлэн зэрэг багтана. Эдгээр арга хэмжээ орон нутгийн удирдагчид, ЖДҮ-үүд болон байгаль орчны мэргэжилтнүүд зэрэг оролцогч талуудын хоорондын сүлжээг бэхжүүлэх платформ болно.
Тендер шалгаруулалтын зарлал болон Ажлын даалгаврын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: clovekvtisni.sharepoint.com

Санал ирүүлэх сүүлийн хугацаа: 2025 оны 8-р сарын 20-ны өдрийн 14:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар)

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.