Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлсан хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүлж байна.
Тодруулбал "БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд хулгайч орсон байна" гэх дуудлага мэдээлэл наймдугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 29 настай эрэгтэй Солонгос хоолны газрын вакум хаалгыг хөшиж, 12 нэр төрлийн архи согтууруулах ундааны зүйл хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн газрыг харуул хамгаалалттай байлгах, хаалгандаа найдвартай цоож, бэхэлгээ хийж, хяналтын камер, дохиолол, хамгаалалтын систем суурилуулахыг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!