Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Япон иргэний нэг сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан этгээдийг олж тогтоосон

П.Зоригт, IKON.MN
2025 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад улсын иргэн өртөж хохирсон халаасны хулгайн гэмт хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүлж байна. 

“Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 9-нд бүртгэгджээ. 

Тодруулбал Япон улсын иргэн ...-г Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь халааснаас нь 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан этгээдийг олж тогтоон, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ. 

Халаасны хулгайн гэмт хэрэг нь гудамж талбай, үйлчилгээний байгууллага зэрэг олон хүнтэй газар, иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг.

Иймд иргэд та бүхэн олон нийтийн газар явахдаа өөрийн эд зүйлсийг анхаарал, болгоомжтой авч явж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.