Бид Монголд анх удаа Австрали улсын “Энтрепренер Академи”-ийн Санхүү, мэдээллийн технологийн хөтөлбөрийг санал болгож байна. Ингэснээр манай сургуулийн төгсөгч маань Австрали-Монгол хос гэрчилгээтэй, нэмээд Англи, Монгол гэсэн хос хэлтэй төгсөх бөгөөд АНУ, Англи, Австрали зэрэг 10 улсын их дээд сургуульд шууд элсэх эсвэл тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжийг сурагч нартаа хүргэж байна.
Энэхүү хөтөлбөр мэдээллийн технологи болон санхүү бизнесийн мэдлэгийг анхан, дунд, гүнзгий түвшинд зөвхөн 9-12 ангийн сурагчдад орох юм.
Түүнчлэн сургуулийн бүх анги танхим нь дэлхийн алдарт MAXHUB брэндийн ухаалаг дэлгэцээр тоноглогдож, хамгийн сүүлийн үеийн программ хангамж, платформыг сургалтдаа ашиглаж байна.
Мөн олон жилийн туршлагатай, чадварлаг багш хамт олон таны хүүхдийн боловсролд анхаарч, хичээлийг хүүхдэд, сонирхолтой, чанартай хүргэхийн тулд тулд байгалийн ухааны хичээлийн 50% хүртэлх цагийг туршилт, практикт тулгуурлан зааж байна.
Үүний зэрэгцээ сургуулийн хамгийн том давуу тал бол хотын А бүсэд байрлах тул таны хүүхэд гэр сургуулийн хооронд хамгийн бага хугацааг зарцуулах бөгөөд бидний зүгээс сурагчдаа ГЭР-СУРГУУЛЬ-ГЭР гэсэн маршрутаар аюулгүйгээр хүргэж өгнө.
Яг одоо бид I-XII ангидаа нэмэлт элсэлт авч байгаа бөгөөд анги дүүргэлт хязгаартай тул суралцахыг хүсэж буй сурагч, эцэх эхчүүд та бүхнийг урьж байна.
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг: 8038-4242, 8500-8803
📍 Сургуулийн байршил: СБД, 5-р хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд, Australian Smart School of Ulaanbaatar
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!