ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН
ЦЕГ: Зам тээврийн ослын улмаас гурван настай хүүхэд нас барсан хэргийг ТЦА шалгаж байгаа
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цахим орчинд пиццаны газрын хүргэлтийн ажилтан автомашинаараа орцны гадаа байсан гурван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Зам тээврийн ослын улмаас гурван настай хүүхэд нас барсан нь үнэн" гэв. Уг хэрэг нь энэ сарын 8-ны өдөр бүртгэгдсэн ба Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
