Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Доржийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Монелийн уулзвараас Цайз захын уулзвар хүртэл авто замыг маргааш буюу наймдугаар сарын 13-ны 23:00 цагт хааж засварлана.
Зам хаасан хугацаанд асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэж, наймдугаар сарын 16-ны 06:00 цаг хөдөлгөөнийг нээнэ гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар "Биг" худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл авто замын зүүн эгнээг хааж, засварлаж, баруун эгнээний замыг сөрөг урсгалтай болгожээ. Уг замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 14-ний 06:00 цагт нээнэ.
Энэ онд нийслэлийн 44 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар нийт 34 байршилд 100.9 км авто замын шинэчлэлтийн ажил дууссан бол 10 байршилд 14.15 км суурь хучилтын ажил үргэлжилж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!