2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна. Бүртгэлийг улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулах юм.
Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултуудын хариултыг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Хэрэв та түр оршин суугч бол оршин сууж буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай ба хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандахыг анхаарууллаа.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!