УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл болон “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг өнгөрсөн сарын 23-наас 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор болсон. Гэвч уг хэрэгт нэмэлт материал цугларч, шинжлэн судалсны дагуу Ц.Санжаачойпэлийг суллах шийдвэрийг шүүх гаргасан байна.
Түүнчлэн зодоон болсны дараа “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан хилээр гарч явсан. Одоогоор эрэн сурвалжлагдаж байгаа юм. Прокурорын зүгээс Б.Амарсайхантай холбоотой ямар нэгэн нэмэлт материал шүүхэд ирүүлээгүй. Түүнийг хилээр орж ирэнгүүт нь цагдан хорих захирамж хэвээрээ байгаа гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!