УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл болон “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс прокурорын хүсэлтийн дагуу Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг өчигдрөөс 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор болсон.
Тэгвэл уг хэргийн талаар прокурорын байгууллагаас тодруулахад “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг яллагдагчаар татсан талаар мэдээлэл өглөө.
Ийнхүү Хүүхдийн 100 орчимд болсон зодооны хэрэгт Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар яллагдагчаар татагдаж, гурав нь цагдан хоригдоод байна.
Харин хохирогч Д.С-ийг өчигдөр гадаад улс руу эмчилгээнд явуулсан талаар түүний аав Д.Дашзэвэг өөрийн цахим хуудаснаа бичсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!