Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорихоор болжээ
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарт “хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэрийг өчигдөр гаргасан.
Тэгвэл өнөөдөр прокурорын байгууллагаас дээрх залуусыг 30 хоног цагдан хорих хүсэлтээ тус шүүхэд дахин хүргүүлсэн байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг дахин хэлэлцээд Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих арга хэмжээ авахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

