Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан Монголд ирж, хэргийн талаар мэдүүлэг өгөөгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Зургийг олон нийтийн цахим сүлжээнээс авав

Хүүхдийн 100 орчимд болсон зодооны хэрэгт Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар яллагдагчаар татагдаж, гурав нь цагдан хоригдоод байгаа. 

Уг хэрэгт яллагдагчаар татагдсан “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодоон болсны дараа хилээр гараад явсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Гэтэл өнөөдрийн байдлаар Б.Амарсайхан Монголд ирж, уг хэргийн талаар мэдүүлэг өгөөгүй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир, Баатарсайханы Амарсайхан нар нь согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж, иргэн Д.С-ын биед хүч хэрэглэн халдсан хэмээн Нийслэлийн прокурорын газраас дүгнэсэн.

Түүнчлэн дээрх залуусыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл буюу Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргээр зүйлчилсэн. Гэхдээ хохирогчийн хохирлын хэмжээг тогтоосны дараа зүйл анги нь нэмэгдэх магадлалтай талаар прокурорын байгууллагаас мэдээлэл өгөөд байна.