18:30 2025/07/22
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “..., эсхүл оргон зайлах, ...” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхэд ирүүлсэн прокурорын санал, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримттай танилцахад:
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...оргон зайлах, ...” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго нь яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад хийлгэхгүй, цаашид гэмт хэрэг шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилгоор тэдний хувийн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалт тогтооход чиглэгддэг.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 3 дахь хэсгийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “...Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно” гэж заасан бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг чандлан сахиж ажиллах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ёстой болно.
Шүүх яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зайлшгүй тус таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл хавтаст хэрэгжүүлэгдсэн эсэх болон дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго болон Монгол Улсын дотоод хууль тогтоомжийг чанд сахиж, олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенцыг харгалзан үзэх учиртай.
Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... оргон зайлах, ...” үндэслэл хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд, прокурорын санал, нэмэлт тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй хэрэгжүүлэх, тал бүрээс нь бүрэнд бодитойгоор шалган тогтоох зорилгод нийцүүлэн, яллагдагч нарын хувийн байдлыг харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн
17:18 2025/07/22
УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл болон “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нар энэ сарын 18-19-ний шилжих шөнө Хүүхдийн 100 орчимд хүн зодсоны улмаас 48 цагийн хугацаатай саатуулагдаад байгаа.
Нийслэлийн Прокурорын газраас "Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан.
Шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдсон тул 48 цагийн хугацаатай сэжигтнээр баривчилсан.
Сэжигтнүүдийг саатуулах хугацаа өнөөдөр 22:00 цагт дуусах бөгөөд Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн цагдан хорих арга хэмжээ авах саналаа Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ.
Улсын яллагчийн саналыг хэлэлцэх шүүх хурал яг одоо эхлэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс мэдээллээ.
18:30 2025/07/22
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “..., эсхүл оргон зайлах, ...” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхэд ирүүлсэн прокурорын санал, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримттай танилцахад:
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...оргон зайлах, ...” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго нь яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад хийлгэхгүй, цаашид гэмт хэрэг шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилгоор тэдний хувийн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалт тогтооход чиглэгддэг.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 3 дахь хэсгийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “...Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно” гэж заасан бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг чандлан сахиж ажиллах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ёстой болно.
Шүүх яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зайлшгүй тус таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл хавтаст хэрэгжүүлэгдсэн эсэх болон дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго болон Монгол Улсын дотоод хууль тогтоомжийг чанд сахиж, олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенцыг харгалзан үзэх учиртай.
Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... оргон зайлах, ...” үндэслэл хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд, прокурорын санал, нэмэлт тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй хэрэгжүүлэх, тал бүрээс нь бүрэнд бодитойгоор шалган тогтоох зорилгод нийцүүлэн, яллагдагч нарын хувийн байдлыг харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!