Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Noorog.mn сайттай холбоотой хэрэг хаагдаагүй. Өчигдөр хэргийн оролцогч нарт хурааж авсан зарим эд зүйлийг хүлээлгэж өгсөн"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ оны гуравдугаар сарын 18-нд “цахим орчинд Ноорог гэх нэртэй фэйсбүүк пэйж хаягаас бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн билээ. 

Үүнтэй холбогдуулан уг хэргийн явц хэрхэн өрнөж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Noorog.mn сайттай холбоотой хэрэг хаагдаагүй. Цагдаагийн байгууллагад хэргийн ажиллагаа үргэлжлээд явж байна. Өчигдөр энэ талаар нэгэн иргэн олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл хийж байгаа харагдсан. 

Өчигдөр тухайн хэргийн оролцогч нарт хурааж авсан зарим эд зүйлийг хүлээлгэж өгсөн. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа" гэв.