Цагдаагийн байгууллагаас “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тухайлбал Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг ба арилжааны банкны дансаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж, төгрөгийн дансаар:
Валютын дансаар:
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!