Уншиж байна ...

С.Тайван: "Ноорог" цахим хуудасны хэвлэн нийтэлж буй контенттой холбоотой мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 41 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн шөнө Noorog.mn сайтын редакцад шалгалт явуулж, техник хэрэгслийг нь битүүмжлэн, ажилтнуудаас нь байцаалт авсан талаараа Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллага "Ноорог" цахим хуудасны хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, хэвлэн нийтэлж буй контенттой холбоотой ямар нэгэн мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Тухайн этгээдүүдийг "Иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан. Иргэдийг мөрдөн мөшгөж, мэдээллийг нь цуглуулах, хууль бусаар эрх чөлөөнд нь халдах, хувь хүний мэдээлэлд халдсан байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй" гэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван "Ноорог цахим хуудасны контент бүтээгч залуучуудтай холбоотой холбогдох шалгалтын ажлыг цагдаагийн байгууллагаас явуулж байна. Ингэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс хэвлэн нийтлэх болон хэвлэл мэдээллийн байгууллагатай нь холбож шалгаж байгаа зүйл байхгүй. Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр, шинж тэмдэг байсан учраас цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг Прокурорын хяналтад явуулж байна. 

Өчигдөр найман иргэнийг дуудан авчирч мэдүүлэг авах гэсэн боловч долоон иргэн нь өмгөөлөгчөө байлцуулан мэдээлэл өгөхийг хүссэн хүсэлтийг нь хангаж, 22:30 минутад авчраад 04:30 минутад явуулсан.

Иргэний гаргасан гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан" гэв.