Уншиж байна ...

Цагдаагаас "Ноорог"-ынхныг баривчлах санал гаргасан ч прокурорын байгууллага үндэслэлгүй гэж үзжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 3 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч шөнө “Ноорог” сайтын үйл ажиллагааг шалгаж, редакцын ажилтнуудаас мэдүүлэг авчээ. 

Энэ талаар прокурорын байгууллагаас дараах мэдэгдлийг гаргасан байна.   

Уг мэдэгдэлд "Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “цахим орчинд Ноорог гэх нэртэй фэйсбүүк пэйж хаягаас бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөгчөөс нэр бүхий иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гарган ирүүлснийг прокурор танилцаад хуульд заасан баривчлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахаас татгалзаж шийдвэрлэсэн байна" гэв.