Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр "Ноорог медиа агентлагийн багт шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар ₮9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийгдсэн. Мөн бусдыг амиа хорлоход хүргэсэн зүйл ангиар шалгагдаж байгаа хүн ч бий" хэмээн мэдээлсэн юм.
Уг мэдээллийн хариуд "Ноорог" медиа агентлагийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан өөрийн цахим хуудаснаа "Гар утас, компьютер ажлын хэрэгслүүдээ бүгдийг авч чадаагүй байгаа, нэг ёсондоо хувийн харилцаа холбооныхоо боломжуудыг бараг хаалгаад хоёр хонож байж, арай гэж симээ сэргээлгэж авлаа. Одоо сошиал дээр хувь хаягаараа ч болсон бичээд явна!
9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд бүтэн яамны сайд хүний ярьж байгааг анх удаа сонслоо. Хэрвээ тийм мөнгө олдог, эсвэл MCS зэрэг компаниас санхүүжилт авдаг байсан бол сая 15-ны цалингаа хугацаанд нь тавьчихгүй юу.
Ямартай ч "Тогосоо Тижи" гэж амиа хорлох гээд манайд гомдол гаргаж манайхыг бариулсан фэйсбүүк хаяг нь нэг сайтын "Тролл" хаяг байсан шүү! Юмаа авмаар байна аа" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!