Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХОХИРОГЧИЙН ААВ: Улсын хууль хүн бүрд хүчин төгөлдөр үйлчилж байгаа байлгүй дээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Зургийг олон нийтийн цахим сүлжээнээс авав

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл болон “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нар энэ сарын 18-19-ний шилжих шөнө Хүүхдийн 100 орчимд хүн зодсоны улмаас 48 цагийн хугацаатай саатуулагдаад байна. 

Үүнтэй холбогдуулан дээрх залууст зодуулсан С-ийн аавтай холбогдоход "Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. Хуулийн дагуу шийдэгдэх биз. Улсын хууль хүн бүрд хүчин төгөлдөр үйлчилж байгаа байлгүй дээ" гэлээ. 

Уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Энэ хэргийн тухайд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх талаар цагдаагийн байгууллагаас журмын дагуу тест авч ажилласан. Одоогоор шалгалтын ажил явагдаж байгаа учраас эргээд мэдээлнэ. Хохирогчийн биеийн байдал муу байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэж байна" гэх мэдээллийг өгсөн юм.
Харин Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байх тул сэжигтнийг баривчлах саналыг тус тус хүлээн авсан.