Индэр    
2025 оны 5 сарын 28
Зураг
Сэтгүүлч, улс төр судлалын магистр

Ж.Золжаргал: Эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй залуу үе түрж орж ирж байгааг хүлээн зөвшөөрөх цаг болсон

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

- Огцрох амархан жагсаал 15 дэх өдрөө үргэлжилж байна. Залуус үр дүнгээ үзэж, зорилгоо биелүүлэх хүртлээ жагсана гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ удаагийн жагсаалын онцлог, тууштай үргэлжлэх болсон нууцыг хэрхэн харж дүгнэж байна вэ?

- Миний хувьд залуучуудын тууштай органикаараа жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байгааг хараад баяр, бахархал төрж байгаагаа нуухгүй. Залуу нас гэдэг тооноос гадна сэтгэлгээний асуудал. Гэхдээ л жагсагчдыг харвал дийлэнх нь 90-ээд оноос хойно төрсөн залуучууд харагдаж байна лээ. Өмнөх нийгмийн хомууны үзэл санаа, баригдмал байдал энэ залуучуудад аль хэдийнээ үйлчлэхээ больжээ гэдгийг бодитоор харж байна. Зөв гэсэн зүйлээ дэмждэг буруу гэсэн зүйлээ шүүмжилдэг, үгээ хэлдэг, ойр зуур аахар шаахар юмнаас болж үзэл бодлоо худалдаад байхааргүй ийм эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй залуу үе түрж орж ирж байгааг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон.

Ардчилсан хөдөлгөөний ахмадууд ч ийм залуустай болохыг мөрөөдөж байсан нь дамжиггүй. Ийм хөрсөн дээр дарангуйлал тогтоно гэдэг бараг боломжгүй. Цаашдаа иймэрхүү хандлагатай залуусын эзлэх хувь хэмжээ хүн амын дунд нэмэгдэнэ. Тэр хэрээр массаар нь хуйлруулах, олон нийтийг улс төрийн үзэл суртлаар тархийг нь угаах арга технологиудын нөлөөлөл багасах нь мэдээж. Энэ бол сайн зүйл. Бие даасан үзэл бодолтой эрх чөлөөтэй иргэд Монголын өөрөөрөө оршихуй, тусгаар тогтнол, ардчиллын баталгаа юм.

- Таны хувьд жагсагчдыг дэмжиж Хамтарсан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Гарын үсэг зурах болсон сэдлийг би дэлгэрүүлж асуумаар байна.

- Парламентын 90% нь нийлээд хамтарсан засаг байгуулчихаар Засгийн газар нь парламентынхаа дээр гарчихдаг, Засгийн газрын тэргүүн нь УИХ-ыг чиглүүлдэг болчихдог юм байна. Сайд нар нь өөрсдөө гишүүд, тэгээд сайд нарыг дэмждэг хүрээлэл болсон гишүүд фракцууд бүгд нийлэхээр Засгийн газар хүссэн шийдвэрээ УИХ-аар гаргуулж чаддаг байдалд хүргэж байна.

Улмаар бидний сонгон авсан парламентын ардчилал ажиллахаа больж хамтарсан нэрийн ард дарангуйллын шинж тэмдэг ажиглагдах боллоо. Тухайлбал сайд нарын биеэ авч явж байгаа байдал, Ерөнхий сайд гишүүдийг загнаж байгаа үйлдэл жижиг боловч байж болохгүй зүйл. Иймэрхүү шинж тэмдгийг бид нар маш сайн анзаарч байх хэрэгтэй.

Ерөнхий сайдыг огцруулах шалтгааныг хүмүүс янз бүрээр л ярьж байна. Миний хувьд нэг зүйл дээр маш соргог хийгээд эмзэг хандсан. Юу гэхээр хамтарсан засгийг эдийн засгийг эрчимжүүлье, том том төслүүдийг хамтдаа хөдөлгөе гэсэн өөдрөг сэтгэлгээгээр анх “өлгийдөж” авсан. Гэтэл нөгөө мөнгө нь байхгүй болчихлоо. Дэлхий ертөнц хямарч байна эдийн засгийн нөхцөл байдал өөр болчихлоо. Ийм тохиолдолд нөгөө дэврүүн тэр уул нэвтэлж туннел барих, тэнгэр өөд тэмүүлсэн гүүр барих, хүнгүй эзгүй талд хот тосгон байгуулах зэрэг төслүүдээсээ татгалзаад ганц нэг зүйл дээр анхаараад цомхон явахын оронд үгүй ээ бид бүгдээрэнг нь хийнэ л гэсэн бол хийнэ тэгээд мөнгө олдохгүй болбол ашигт малтмалын ордуудаа бартердчихъя, Улаанбаатараа ч, орон нутагтаа ч ингээд хөгжүүлье гэж зүтгээд байгаа.

Ингээд төрийн өмчийн компаниудаар дамжуулаад газрын хэвлийн баялгаа бартердаад явах санаархлаа Засгийн газар Уул уурхайн биржийн тухай хуульд тусгаж оруулж ирээд буцаагаад татаад авсан. Гэхдээ энэ санаархал одоог хүртэл цухалзсаар л байгаа. Энэ бол бие даасан эдийн засагтай Монгол Улсад аюултай, хор хохиролтой зүйл. Магадгүй тэнд зарим сайд нар ингээд сайхан бүтээж байгуулъя гээд бодоод зүтгээд явж байгаа байх. Гэхдээ энэ парламентын дийлэнхийг “авчихсан” Засгийн газар парламентыг ажиллагаагүй болгоод ханахгүй алсдаа эдийн засаг улс үндэстний аюулгүй байдалд хор хохиролтой томоохон шийдвэрүүдийг түлхээд түлхээд гаргах нь ээ. Энэ бол үнэхээр эрсдэл мөн гэж үзсэн учраас би энэ жагсаалыг дэмжиж гарын үсэг зурсан.

- Хамтарсан Засгийн газар огцрох нь эсрэгээрээ эдийн засаг, засаглалын тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй талаар яриа бас байна шүү дээ…

- Хамтарсан Засгийн газар унавал парламент шийдвэр гаргаж чадахгүй, улс төрийн тогтворгүй байдал руу орчих вий гэж ярих хүмүүс байна. Зарим нь парламент бужигнаад Ерөнхийлөгчийн засаглал тогтох вий гэж яриад байгаа. Миний хувьд парламентын засаглалыг эргэлзээгүй дэмждэг. Ерөнхийлөгчийн засаглал Монголд угаасаа тохирохгүй. Гэхдээ Ерөнхий сайд огцрох эсэх нь засаглалын хэлбэрт ямар ч хамаагүй зүйл.

Бид олон намын тогтолцоотой, мэтгэлцээнтэй эрүүл парламентыг бий болгох гэж 90 оноос хойш зорьсон шүү дээ. Энэ л зорилгоор сүүлийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд одоогийн энэ эрх баригчид ч манлайлсан, бусад намууд ч зөвшөөрч дэмжсэн. ХҮН намын залуус ч аймаг, дүүрэг, хороогоороо явж гарын үсэг цуглуулаад, хүмүүст тайлбарлаад их ажилласан. Үр дүнд нь бий болсон холимог, олон намын төлөөлөлтэй харьцангуй эрүүл парламент маань буцаад Хамтарсан Засгийн газар байгуулах “сайхан” зорилгын доор нэг том намынхаа атганд орчих юм бол бид нарын хүссэн нөгөө олон намын тогтолцоотой парламент маань ажиллахаа больчихно.

ямар ч тохиолдолд хүссэн шийдвэрээ гаргуулж чаддаг олонх байх юм бол эсрэгээрээ энэ парламентын ардчиллыг устгах эрсдэл мөн

Умард Европын тэр удаан жил тогтож ирсэн олон намтай эрүүл мэтгэлцээнтэй парламентын загварыг хөгжүүлэх гэж зорьсон боловч хэдийгээр олон намтай боловч зөвхөн нэг нам нь төр барьдаг Хятадын жишээ эсвэл манайхаас ч олон намтай парламенттай боловч шийдвэрийг нэг л улс төрийн хүчин гаргадаг Оросын жишээний араас явчих вий. Ингэх юм бол парламентын ардчилал маань дүр эсгэсэн ардчилал болоод хувирчихна. Эрүүл мэтгэлцээн явахгүй, нэг том нам, тэр намын лидер шийддэг ийм л зам руу явна. Тийм болохоор бүгдээрээ нийлсэн Хамтарсан Засаг байхгүй бол парламент тогтворгүй болох биш харин эрүүлээр мэтгэлцдэг, зарим асуудал дээрээ зөвшилцдөг, тохиролцдог, зарим дээр нь хаалга савдаг эсэргүүцдэг ийм амьд парламент болж хувирна аа гэж бодож байгаа.

- Хамтарч засаг байгуулахгүй л бол том бодлого, төслүүд гацчихдаг гэх агуулга бий шүү дээ. Хэрэв огцорчихвол нөгөө мега төслүүд гацчих эрсдэл бодитоор ирэх үү?

- Миний төсөөллөөр парламентын суудлын 90% нь биш магадгүй 50-60% нь хамтарч засаг байгуулж байх юм бол нэг хэрэг. Энэ тохиолдолд зарим нь эсрэг санал өгнө зарим нь орхиж гарна. Ингээд олон талын хэлэлцүүлгийг давсан, цензуртэй хэлэлцсэн шийдвэрүүд гарна. Энэ бол эрсдэл багатай парламентын тогтолцоо. Харин ямар ч тохиолдолд хүссэн шийдвэрээ гаргуулж чаддаг олонх байх юм бол эсрэгээрээ энэ парламентын ардчиллыг устгах эрсдэл мөн. Тэгээд ч би ямар ч байсан олон түмний төлөөлөл сонгогдсон гишүүд, шинэ үеийн монголчууд, залуучуудад итгэж байгаа. Бид нар тэгж их амархан дарангуйлал руу шилжихгүй ээ.

Энэ өнцгөөс харвал энэ эрүүлээр жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүчирхийллээс зайлсхийхийг уриалж байгаа энэ залуучуудыг харахаар ийм нийгэм, ийм сонгогчид, тэд нарыг төлөөлсөн гишүүдийн зохицол Монголын парламентын ардчиллыг амьд байлгаж, авч үлдэнэ. Эсрэг үзэл бодолтой байж болно. Түүнийхээ төлөө мэтгэлцэнэ, зарим зүйл дээр санал зөрнө зарим дээр нь нийлнэ. Үүний төлөө хэн нэгнийг доромжилдоггүй, гутаадаггүй тэгээд шийдвэрийг олонхоороо гаргадаг зөвшилцөөд явдаг ийм л тогтолцоог бид нар сонгосон. Үүнийгээ бэхжүүлэхийн тулд л цаашдаа явах хэрэгтэй. Ингэхийн тулд парламент хүчний тэнцвэртэй зөв харьцаатай байх нь чухал гэж боддог доо.

- 126 гишүүнтэй, сонгуулийн холимог тогтолцоотой парламентын хувьд та юу гэж хэлэх вэ?

- Одоогийн парламент олон асуудал дээр мэргэжлийн байдлаар хандаж, нарийн асуудлуудыг гарган тавьж байгаа. Энэ парламентыг Засгийн газар хайрцаглахаас л сэргийлэх хэрэгтэй. Сонгуулийн холимог тогтолцооны хувьд шинэ парламент ажиллаж эхлээд ганцхан жилийн нүүр үзэж байна, бид үр ашгийг нь хангалттай үзээгүй байгаа тул холимог тогтолцоо, жагсаалтын гишүүд зөв буруу гэж дүгнэх цаг нь болоогүй.

2-3 сонгуулийн дараа намууд ч нэр дэвшигчдээ байршуулахдаа боддог, сонгогчид нь ч хэрсүү сонголт хийдэг болох биз. Би хувьдаа олон талын давуу талтай гэж боддог. Уг нь 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явсан. Тэр чигээрээ явсан бол өдийд нэлээд урагш явчихсан байх биз.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
81
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
49 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [78.80.98.183] 2025/5/29
Соц нийгмийн социолист сэтгэлгээтэй 60-70 оныхон энэ улс орныг самарч дууслаа. Одоо 90 оноос хойш төрсөн залуучууд Монголын төрийг авч явах н ирсэн.
0 | 0 Хариулах
Үнэт зүйлс [66.181.189.170] 2025/5/29
Эрх чөлөө гэж хашгирсаар эх оронгүй болцгоож байна. Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь ихэнхи нутгаас малчид дүрвэсэн
0 | 0 Хариулах
Зочин [195.80.151.242] 2025/5/29
Эрх чөлөө хаана байна тэнд миний гэр байнаа.
1 | 0 Хариулах
MMGA [66.181.191.242] 2025/5/28
oyunerdene nowsh zailwal taarna
4 | 0 Хариулах
Зочин [51.195.190.235] 2025/5/28
үнэн
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.137] 2025/5/28
Энэ чинь харин маш зөв бодолтой хүн бна
3 | 1 Хариулах
Зочин [66.181.179.56] 2025/5/28
Сэргэлэн харх бна гэхдээ ийм хүмүүс хол явахгүйээ
1 | 4 Хариулах
Зочин [202.179.26.133] 2025/5/29
хол явнаа. чам шиг нь л байрнаасаа хөдлөхгүй
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.149] 2025/5/28
Төрийг тогтвортой байлгах нь чухал. тийм илүү гарах ухаантай юм бол, хажуугаас нь хэлж зөвлөөд явахад болно/татаж унагадаг биш, тусалж дэмждэг эх оронч хүн нь илүү олон байгаасай/
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.96] 2025/5/28
ХҮН дотроо засагт хамтрах талд нь энэ хүн өөрөө гар өргөсөн гэсэн ш дээ. Одоо гэнэт ухаараад матрын нулимс гаргав уу?
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.248] 2025/5/28
Зөв
1 | 1 Хариулах
Зочин [202.131.242.50] 2025/5/28
Энэ чинь харин зөв хүн бна
1 | 1 Хариулах
Зочин [66.181.177.26] 2025/5/28
Браво Золжаргал. Юм л бол захиалгатаы нтр гээд гуйвуулах гээд зүтгээд ширэлхээ одоо болио хөгшчүүлээ
3 | 2 Хариулах
Зочин [66.181.189.22] 2025/5/28
Нусан бурантаг, шүлсэн буу амьтан.
0 | 2 Хариулах
Зочин [103.168.34.165] 2025/5/28
Золжаргал бол өөрөө Нүүрсчидийн намын гол төлөөлөгч шүү дээ. Уг нь инженер юм шиг бган даанч мэргэжлээрээ амжилт үзүүлээгүй ч нүүрсний эздийн гөбсийг амжилттай долоосноор анхааралд нь өртсөн "азтай" нэгэн.
0 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.39] 2025/5/28
ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ ЧИНЬ ЧИНИЙ ОЛЖ ЧАДАХ ЗҮЙЛИЙН ЧИНЬ ҮНЭТЭЙ ТЭНЦДЭГ ЮМ! ТАЛБАЙ ДЭЭР ИДЭЖ УУЖ ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЗАЛУУЧУУДЫН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮНЭ ЦЭН ИЙМ Л ХЭМЖЭЭНД АЖЭЭ!
1 | 8 Хариулах
Зочин [103.57.94.89] 2025/5/28
Та нарын үе эр чөлөө гэж мэдэх үү? Улаан бүч зүүж НАХяаманд хажуудхаа матаж явсан КОММУНИСТУУД биздээ.таны мэдэх эр чөлөө юу вэ?
4 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.39] 2025/5/28
БИД ХАЙРЛАХ ХАМГААЛАХ ЮМТАЙ ХҮМҮҮС БАЙСАН ЮМ ШҮҮ! БИДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ БИДЭНД БАЙСАН ТЭР ЗҮЙЛСЭЭР ҮНЭЛЭГДДЭГ БАЙСАН! ТА НАР ХААНААС ИРСЭН ХЭН ГЭЭЧ НЬ ВЭ?
0 | 3 Хариулах
Зочин [139.5.219.31] 2025/5/28
Та нар 2 нийгмийн тогтолцоо бузарлаж амьдарсан хүн сүгнүүд.
1 | 0
РАВДАН [66.181.160.39] 2025/5/28
ЧАЦГА АА! ХҮН ТОГТОЛЦООНД АМЬДАРДАГГҮЙ УЛСДАА ГЭР ОРОНДОО ГҮР БҮЛТЭЙГЭЭ АМЬДАРДАГ ЮМ!
0 | 0
Зочин [103.168.34.165] 2025/5/28
Заа даа юу л бол. Харин мөнгөний өндөр мэдрэмжтэй, ирээдүйд улстөр гэгч мөнгөний уурхай яаж ажиллдагыг зах зухаас нь суралцах гэсэн, хялбар олж болох орлоготой болох гэсэн залуус байгаа нь илт мэдэгдээд бна.
1 | 2 Хариулах
зочин [202.9.46.159] 2025/5/28
Эх чөлөөний мэдрэмжтэй залуу үе үү? эсвэл олигархуудад мөнгөөр худалдагсан түгжил, сэнгүм, дүлзэн, хоролмаануын үе үү?
1 | 2 Хариулах
Зочин [103.168.34.166] 2025/5/28
Хуцалгүй далд ор
1 | 2 Хариулах
Зочин [139.5.217.99] 2025/5/28
МӨНГӨНИИ ШАНТАЖУУДЫН НЭГ ЛАЛАР ЧИ
1 | 3 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/5/28
OYUERDENE D HUURHII IIM HEMJEENII BOLOVSROL BHGUI ZUGEER BERHIIN ARDIIN NAMIIN UURIIN GISHUUN SUMIIN KONTORIIN JIJUUR HUN IIM NARIIN YUM OILGOHGUI HEREE BAATAR JENKO 2 IIN ARGA ZAMAAR YAVJ BGAA KUKLA SHUU DEE CHAAVAAS
3 | 0 Хариулах
Сонгогч [66.181.181.244] 2025/5/28
За битгий донгос. Харин мөнгөөр жагсдаг хий солиотой залуу үе гарч ирж байгаад айж бна.
3 | 3 Хариулах
Зочин [103.57.95.146] 2025/5/28
Энэ Засаг зүгээр л Мега огцролтоор таран зайлах хэрэгтэй
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2025/5/28
Ёстой зөв ярьжээ
6 | 2 Хариулах
Зочин [202.55.188.46] 2025/5/28
Ерөнхийдөө улс төрийн зөв дүгнэлт хийсэн байна. Улс орныг хүссэн, хүсээгүй хойш үе нь л авч явдаг. Тэд нөхцөл байдалд илүү сэргэг , мэдрэмжтэй ханддаг. Ерөнхий сайд Оюунэрдэнэ Парламентын засаглалыг бэхжүүлэх талаар сонгуулийн хуулийг өөрчилөхөөр санал оруулж ирэхдээ зоримог шийдвэр оруулж ирж байсан. 50%-ын пропорцианаль тогтолцоо санал болгож байлаа шүү дээ. Ингэж мэргэжилийн парламент уруу , Мөрийн хөтөлбөр , үзэл санааны тогтолцоо уруу явахыг санал болгож байсан. Даан ч АН -ын хоцрогдсон хэсэг , МАН -ын хоцрогдсон хэсэг , жалга довныхон дэмжээгүй. Гор нь ингээд л гарч ирж байгаа юм. Өнөөдөр намууд чадамжтай байгаа эсэх нь эргэлзээтэй. Албан тушаал , эрх мэдэл , хувийн шуналын төлөөх тэмцэл л харагдаж байна. Намуудад , бүр эрх барьж байгаа МАН-д чадамж байна уу ?
1 | 1 Хариулах
Irgen [202.126.91.135] 2025/5/28
оюук золбин новш огцор!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.227] 2025/5/28
Социализмын үед ч эрх чөлөө байдаг л байсан гэсэн. Анжела Дэвист эрх чөлөө олго, Чилийн ард түмэнтэй бид хамт, Вьетнамаас савраа тат гээд жагсдаг л байсан гэдэг.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.39] 2025/5/28
ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ БОЛ ХАМГААЛАХ ЮМТАЙ ХҮНД Л БАЙДАГ ЗҮЙЛ ЮМ! ТАНАЙ НААД ШАЛЧГАР БАНЬД ШАЛДАН ОХИДОД ЧИНЬ ХАМГААЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ БОЛООД Л ХҮРГЭЛТИЙН ХООЛ ХӨЛС МӨНГӨНД НЬ ТАТАГДААД ТАЛБАЙ ДЭЭР СУУЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ХҮНИЙ ЮМЫГ ЗҮГЭЭР ГУСААД СУУЖ БОЛДОГГҮЙ ТУЛ ЭЛДЭВ ДОЛООН ЮМ ДОНГОССОНЫГОО ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЭД Л СОЛИОРООД СУУЖ БАЙГАА ШД!
2 | 10 Хариулах
Зочин [66.181.161.78] 2025/5/28
Мал бна даа чи
5 | 2 Хариулах
Зочин [103.212.118.169] 2025/5/28
Одоо энэ хэлсэн ярьснаасаа ухрахгүй хоншоор зааж чадвал цаашдаа ч дэмжсээр байх болно.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.55] 2025/5/28
Жагсаж байгаа залуусыг хараад ирээдүйд итгэл төрж байна. Бахархах юм залуус маань л байна. Залуу үеийнхний өмнө үе үеийн засаг төр барилцаж явсан хүмүүсийн өмнөөс ичих мэдрэмж төрдөг дөө
7 | 1 Хариулах
Зочин [139.5.217.99] 2025/5/28
ОВО ЗАЛУУ ГЭЖ БОДСОН НҮРСЧИНГИИН БУНИ НОХОИ БАИЖ
1 | 7 Хариулах
Даваа [66.181.186.97] 2025/5/28
зэ тэгээд нухацтай хандахгүй бол цөвүүн цагт балмад хүн баатар болдог гэдэг дээ, тэр манлайлаал байгаа нөхөр чинь хүн амьтан яасан ийсэн гээд буруу муу юм сонсогдоод байсан даа, тийм хүмүүсийг эрх чөлөөний мэдрэмжтэй гээд дөвийлгөөд байвал буруу л байх шүү, , заримдаа өөрөө бүр хадуураад явчих юм аа, будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг болох вий
0 | 1 Хариулах
Зочин [124.158.122.170] 2025/5/28
Шаг хийсэн ярилцлага байна. Монгол бол залуучуудын орон.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.92.211] 2025/5/28
Ваа тиймүү
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.146] 2025/5/28
ёстой зөв ярьжээ
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.77] 2025/5/28
Эрх чөлөө эдлэх л эх орноо хөгжүүлж чадах уу, эх оронч үзэл байна уу
1 | 7 Хариулах
Hha [202.126.88.64] 2025/5/28
Эх орон, эх орноо хөгжүүлнэ, эх оронч үзэл эдртэйгээ зайлэ үзээчээ, чи зүгр өөрөө хөгжөөд, өөрийгөө л аятайхан аваад явчуул болох гээд бн
2 | 1 Хариулах
Зочин [211.7.96.52] 2025/5/28
Gariin useg zuraagui gishuudee namaasaa hoo sda. Naranbayar naidlaa dorjhand ntr gesen gulugnuudiig.
5 | 0 Хариулах
irgen [202.9.46.159] 2025/5/28
Dorjhand, Naranbayar 2 ni Dankhiig doloogchid
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.39] 2025/5/28
ҮХСЭН БААС! МОНГОЛД ЭРХ ЧӨЛӨӨ ХЭТЭРСЭН ҮҮ ГЭХЭЭС ДУТААГҮЙ!
3 | 20 Хариулах
Зочин [59.153.112.146] 2025/5/28
дарангуйлалд ороод бгааг олж харахгүй орк бна даа чи
5 | 0 Хариулах
Зочин [203.123.65.156] 2025/5/28
Ta metiin communist psda nar ehneesee uhej dald orood goy bolj l baina daa baga bagaar
0 | 0 Хариулах
иргэн [192.82.66.11] 2025/5/28
Зөв л юм ярьж бна, ийм сэтгэлгээтэй хүмүүс олон болоосой.
20 | 0 Хариулах
Зочин [103.212.116.59] 2025/5/28
элий балай яриагаа болиод ажлаа хий чадахгүй бол зайл, 4 уулаар хашигдсан өмхий улаанбаатар тэлэх ямарч боломжгүй, хотын хүн ам жил бүр 100 мянгаар нэмэгдэж хөдөө хоосорч байна, хурдан дагуул хотуудаа байгуул 365 сумдуудаа дэд бүтэцтэй ажлын байртай болго
2 | 7 Хариулах