Индэр    
2024 оны 10 сарын 18
Зураг
Сэтгүүлч, улс төр судлалын магистр

Энэ дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй

Зураг

Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцод багтдаг хавтгай тэмээ, хулан, хар сүүлт, аргаль, цоохор ирвэс гэсэн хөхтөн амьтдын өлгий нутаг бол энэхүү Говийн их дархан цаазат газар. Энэ дэлхий зөвхөн хүн гэдэг амьтанд зориулагдаагүй. Өөр амьтдын байгалийн зүй тогтлоороо амьдрах боломж нөхцөлийг бид хэдэн км ойрхон хил гарах ашиг сонирхлоороо үгүй хийж болохгүй.

УИХ-ын сонгуулийн үр дүнгээрээ МАН дангаар засаглалгүй АН, ХҮН-ыг засагтаа урьж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Гурван намын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө ээлжит бусаар хуралдаж байсан УИХ-аар шуурхай гэгч нь өнгөрөгч наймдугаар сард батлуулсан билээ. Энэхүү хөтөлбөрийг бүхэлдээ “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, намуудын мөрийн хөтөлбөрт туссан онцлог заалтуудыг нэгтгэж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдэж, олон жил улс төржин гацсан төслүүдийн зангилааг тайлахад чиглэсэн хэмээн онцолж байгаа. Мэдээж, мега төслүүдээс эхлээд олон чухал ажлууд байгаа ч бас анхаарч залруулах зүйлс ч багтсан байгааг хэлэхгүй орхихын аргагүй.

Энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөр аль нэг намын гэхээсээ намуудын саналыг нэгтгэсэн учраас эргээд энэ Засгийн газартай хариуцлага ярина гэхэд дангаар нэг намын байгуулсан Засгийн газар шиг биш учраас эртнээс ярьж хэлж хөтөлбөрийн зүйл заалт дээр мэргэжлийн хүмүүсийн үг, судалгааг авч байх нь хаа хаанаа хэрэгтэй биз ээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Говийн их Дархан газарт Нарансэвстэйн боомтыг нээх тухай заалт оруулсан нь байгаль хамгаалах чиглэлд ажилладаг Монголын эрдэмтэн, судлаачид ялангуяа ховордсон ан амьтдыг хамгаалах үйлст хүч хөдөлмөрөө зарцуулан, насаараа ажилласан эрдэмтдийн санаа ихээр зовних болсон.

Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг эргэн нээх тухай заалт орсон нь зөвхөн Монголын ч биш, дэлхийн хэмжээний асуудал болох дээрээ тулаад байна

Говийн их Дархан цаазат газрыг монголчууд 1975 онд анх байгуулснаа дэлхийд зарлаж байлаа. Дэлхий дээрх хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан тусгай хамгаалалттай газрыг монголчууд анх байгуулж, олон улсад ч сайны жишээ болж бусад улс орнууд энэ жишгийг дагаж эхэлсэн.

Монгол Улсын хувьд ч хамгийн том тусгай хамгаалалттай газар бол Говийн их, бага Дархан цаазат газар тэр дундаа хамгийн онгон зэлүүд нь Говийн их Дархан цаазат газрын А бүс гэгддэг билээ. Төвөөс алс, хүний ул мөр багатай, өргөн уудам нутгийг хамардаг энэ газарт Монгол орны байгалийн зүй тогтол хөндөгдөөгүй хэвээрээ, бүхэлдээ хадгалагдаж ирсэн нь байгалийн ер бусын үнэ цэнийг нэмэгдүүлсээр ирсэн.

Гэвч, хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг эргэн нээх тухай заалт орсон нь зөвхөн Монголын ч биш, дэлхийн хэмжээний асуудал болох дээрээ тулаад байна. Засгийн газрын шийдэгдээгүй Говь-Алтай аймгаас урд хил рүү гардаг Нарансэвстэйн боомтыг 1992 онд нээж байсан үе бий. Дөнгөж Ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн нийгэмд шилжиж байх үед хилийн боомтуудыг аль болохоор олноор нээх гэж байсан үе. Гэхдээ энэ боомт ердөө дөрвөн удаа ажиллаад хаагдсан нь хүн, машины хөдөлгөөн ихэссэнээс зэрлэг амьтад дүрвэх, хөндөгдөөгүй байгалийн зүй тогтол эвдрэх аюултай байна гэж үзсэнийх юм. Өөрөөр хэлбэл, алдаатай шийдвэрээ богино хугацаанд засаж чадсан учраас 1991 онд UNESCO-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд унаган байгаль, олон зүйл ховор амьтдын өлгий нутаг гэдгээрээ бүртгэгдсэн байдаг. Ингэснээр Говийн их Дархан цаазат газар онгон дагшнаараа үлдэж, Монголын төдийгүй дэлхийн том судлагдахуун болж үлдэх боломж гарсан байдаг.

Мэдээж, үе үеийн орон нутгийн дарга нар энэ боомтыг сэргээх боломжийн талаар сөхөөгүй биш сөхсөөр ирсэн. Тухай бүрд нь Засгийн газраас ажлын хэсэг гарган явуулж, сэргээх нь эдийн засгийн ашиг хийгээд байгаль орчны ямар сөрөг талтай талаар дүгнэлт гаргуулж байсан бөгөөд 1998, 2002 онд Засгийн газраас ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаад хэрэв энэ боомтын үйл ажиллагааг сэргээвэл Монголд байтугай дэлхийд ховордсон амьтад устаж үгүй болох талаар дүгнэлтээ гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл, МАН-ын ч, АН-ын ч Засгийн газрын үед санал нэгтэйгээр Говийн их Дархан цаазат газраа авч үлдэх хэрэгтэйг баталгаажуулжээ. Харин энэ удаад гурван намын хамтарсан Засгийн газрын хийх ажлын хөтөлбөрт хаанахын хэний сонирхол ингэж хүчтэй орж ирснийг мэдэхгүй юм даа.

Монголын байтугай дэлхийд ховор амьтад устаж алга болох эрсдэлтэй гэдэг дээр чухам ямар амьтдыг хэлээд байгаа хэрэг вэ?

Том биет хөхтөн амьтад өргөн уудам зайд чөлөөтэй нүүдэллэн шилжиж, алс байх уст цэгтээ саад тотгоргүй хүрч байж амьд мэнд үлдэж чаддаг. Ийм эрс тэрс орчинд амьдарч дассан амьтдын хувьд гадны дуу чимээ, хөл хөдөлгөөн томоохон гарзыг авчирдаг аж.

зураг
 

Хавтгай тэмээ бол дэлхий дээр хоёрхон улсын гуравхан газар үлдэж хоцорсны нэг нь Их говийн дархан цаазат газрын энэ хэсэг ажээ. Хавтгай тэмээ маш өргөн уудам нутагт сэлгэж бэлчээрлэдэг. Дээрээс нь туйлын үргэмтгий амьтан. Машин тэрэгний дуу сонсвол нисэх мэт олон зуун км хурдалж үргэж оддог талаар бид хэдийн мэддэг. Хавтгайн тоо толгой нэмэгдээгүй, харин бэлчээр нь улам хумигдсаар байгаа тухай ярьсаар ирсэн. Хэрэв энэ газар нутаг онгон дагшин байдлаа алдвал цөөхөн хэдэн хавтгай бүр л байхгүй болно гэсэн үг.

Мөн мазаалай байна. Энэ бүс нутаг бол мазаалайн өлгий нутаг. Мазаалайг хамгаалах талаар бид өөрсдөө байнга ярьж ирсэн. Түүхэн хөгжлийнхөө явцад цөлийн эрс тэрс нөхцөлд дасан зохицож тэсэж үлдсэн хүрэн баавгайн өвөрмөц хувьслыг эндээс өөр хаанаас ч олж харахгүй учраас дэлхийн эрдэмтэн судлаачдын гол судлагдахуун амьтан. Хэрэв бүс нутгийн иргэд, сум орон нутгийн дарга нарын жижиг ашиг сонирхолд хөтлөгдөн энэ боомт үүдээ нээх юм бол Монгол Улс дэлхийн олон нийтийн өмнө, түүхийн өмнө буруутан болохыг үгүйсгэх аргагүй.

Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцод багтдаг хөхтөн амьтдын өлгий нутаг бол энэхүү Говийн их, бага дархан цаазат газар. Эдгээр амьтдын сэлгэн нүүдэллэдэг гол газар бол энэ хавийн бүс нутаг. Тэгэхээр бид нэгдэн орсон гэрээ конвенцын үүргээ санаж, үүргээ сахин тогтоол шийдвэрээ гаргаж байх нь зөв болов уу. Тэгээд ч одоо энэ дэлхий зөвхөн хүн гэдэг амьтанд зориулагдаагүй гэдгийг бүгд ярьж бичих болсон. Өөр амьтдын байгалийн зүй тогтлоороо амьдрах боломж нөхцөлийг бид хэдэн км ойрхон хил гарах ашиг сонирхлоороо үгүй хийж болохгүй.

Тэгээд ч Нарансэвстэйн боомт бол эдийн засгийн хувьд яалт ч үгүй нээх шаардлагатай боомт биш. Ердөө 200 гаруй км-ийн зайд Бургастайн боомт үйл ажиллагаагаа явуулаад болж л байгаа. Эзгүй талд зам барьж хөрөнгө зарлагадаж, амьтан хороож байснаас энэ боомтдоо хөрөнгө оруулалт хийхэд л хангалттай. Тиймээс Засгийн газар энэхүү шийдвэрээ эргэн харж, үйл ажиллагааны хөтөлбөрөөсөө хасах нь зөв болов уу.

Монголчууд аль социализмын үед буюу 1975 онд энэхүү Говийн их дархан цаазат газрыг тусгай хамгаалалттай газарт авсан бөгөөд ирэх жил 50 жилийн ой нь болно

Дэлхийн өвд бүртгэгдэхээр ярьж байгаа Говийн их Дархан цаазат газрын онгон дагшин байдлыг алдуулах ноцтой зүйл яригдаж байна. Аль ерээд онд нээгдээд хэдхэн удаа ажиллаад байгаль экологийн ноцтой байдалд хүргэх Нарансэвстэйн боомтыг дахин сэргээх талаар энэ хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт багтжээ. Аль намын хийх ажлын жагсаалтад байсан, аль даргын лоббигоор энэ асуудал орж ирсэн талаар хэвлэлүүд нарийн судалж мөрдөх биз ээ.

Наанаа иргэдийн хил гаалиар зорчих боломж, эдийн засгийн эргэлт гэсэн зүйлээр халхавч хийж байгаа ч цаанаа аль газрын эрх ашгийг илүүд үзэж байгаа талаар ч нарийн судлах ёстой болов уу. Ер нь сүүлийн үед орон нутгийн жижиг дарга нар хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд урд газрын мөнгөтэй хүмүүсийн халаасанд багтаад байгаа талаар сошиалаар шуугих болсон нь нууц биш юм.

Нарансэвстэйн боомтыг нээвэл Говийн их Дархан цаазат газрын А хэсэг буюу хамгийн зэрлэг онгон байгаль, тэнд амьдардаг хавтгай, мазаалай гээд том хөхтөн амьтад устах эрсдэлд орно. Энэ амьтад маш хол замыг туулж дараагийн устай газраа хүрдэг бөгөөд зам бариад хөл хөдөлгөөн ихэдвэл дүрвэн алга болж, дараагийн устай газраа хүрч чадахгүй харангадаж үхэхээс эхлээд маш олон асуудал үүснэ. Энэ тохиолдолд манай тусгай хамгаалалттай газрыг түшиглэн судалгаа шинжилгээ хийж ирсэн олон улсын байгаль хамгаалах газруудын өмнө бид байдалд орно. Гадныхныг тоохгүй юм гэхэд дэлхийд цор ганц хүйтэн уур амьсгалтай орны говь цөл гэдгээрээ гайхагддаг Монголын хамгийн ховор экологийн нөхцөл байдал алга болох эрсдэл байна.

Монголчууд аль социализмын үед буюу 1975 онд энэхүү Говийн их дархан цаазат газрыг тусгай хамгаалалттай газарт авсан бөгөөд ирэх жил 50 жилийн ой нь болно. Хагас зуун жилийн турш хамгаалалтад байсан энэ газар болон бусад тусгай хамгаалалтын газруудын хувь хэмжээг нэмэгдүүлж, 30 хувьд хүргэх нь манай улсын 2050 он хүртэл алсыг харж хөгжих бодлогод заасан байдаг бус уу. Зөвхөн манай улс ч биш дэлхий даяараа улс орнууд газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авч, хойч үедээ үлдээж өгөхийн чухлыг онцолж байна. Тэгээд ч энэ дэлхий зөвхөн хүмүүс бидэнд зориулагдаагүй ээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
В.Алзахгүй [175.177.46.28] 2024/11/21
Сайн бичсэн байна, баяр хүргэе. 1992 оны 9-р сарын 1-нд албан ёсоор нээгээд 1993 оны 4-р сарын 13-ны Засгийн газрын шийдвэрээр хаасан юм. Бидний бодож төлөвлөж байснаас маш их хол зөрсөн. Юуны өмнө Гансү мужийн манайтай хиллэдэг нутагт том хот, худалдааны төв байгаагүй, Говь-Алтай, Баянхонгорт мөнгөтэй хүн ч ховор, сайндаа л 3-4 хивс энэ тэрхэнтэй очиж байв. Товчхондоо бизнесийн орчин байгаагүй. Алтайгаас Замын шандын заставаар дайрч, хилийн замаар очих-буцах зураглал, маршрут гаргаснаар явж байсан боловч Алтайн Цогт, Эрдэнэ сум, Баянхонгорынхон яг энэ яриад байгаа Баянбүрдийн дундуур давхиж, бөөн шороо тоос босч, асуудал үүссэн. Бид ч алдаагаа дорхноо ойлгож, маш түргэн хаасан. Тэр үед хэнд маань далд санаа, нууц гэрээ хэлцэл байгаагүй, Талын мэлтэс, Хатан суудлын тухай огт яригдаж байгаагүй, мэдэхийн тухайд хоёр талд хаана хаанаа мэдэхийн дээдээр мэдэж байсан. Хэрэгтэй гэвэл холбогдоорой, Vandan Alzakhgui. Баярлалаа.
1 | 0 Хариулах
Иргэн [202.9.41.84] 2024/11/21
Баруун талд хангалттай олон боомт байгаа. Пүрэвдорж гишүүн гутлынхаа уланд юу нууж гаргах гээд байгаа юм. Хууль ёсны бараа бол оруулахад ямар ч асуудалгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.224] 2024/10/20
Мэдээж хүн төрөлхтөнд л зориулсан шүү дээ. Эдиниы цэцэрлэг гэдэг чинь дэлхий юм байгаа юм.
0 | 1 Хариулах
Zochin [139.5.218.31] 2024/10/19
Энэ Нарансэвстэйн боомтыг нээх сонирхол монголчуудад байхгүй. Зөвхөн нөлөөлөл мөнгө л байгаа. Энэ боомтыг нээгээд Монгол улс, бүс нутаг гэнэт хөгжөөд сайхан болно гээд яриад зүтгээд байгаа хүмүүсийн зорилго , авир санаа шал өөр шүү. Төө алхаж, сөөм ухар гэсэн философи
3 | 0 Хариулах
Мэргэжлийн судлаач [202.126.90.245] 2024/10/19
Энэ бол дэндүү буруу, хууль зөрчсөн төлөвлөгөө баталжээ. Орон нутгийн иргэдийн буруу ташаа мэдээллээр хангасан байна шүү
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.136] 2024/10/19
ҮНЭН ТЭНЭГ ГАРЧИГТАЙ
1 | 1 Хариулах
Иргэн Ж. Батсүх [66.181.178.40] 2024/10/19
Манай говь нутаг бол нэг л сайхан, монгол хүний хувьд маш нандин зүйл. Дэлхийд ийм газар маш цөөхөн. Бидний үе энэ нандин зүйлээ үр хүүхэддээ үлдээх үүрэг ноогдож байна. Бид монголын аав ээж нар хүүхдүүдээ бодоод энэхүү гайхамшигт амьтан байгалаа онгон байдлаар нь авч үлдээх ёстой!!! Манай шийдвэр гаргагчид бас л үр хүүхэдтэй хүмүүс. Байгалийг сүйтгэхгүй хөгжиж болно
3 | 0 Хариулах
Мэргэжлийн судлаач [202.126.90.245] 2024/10/19
та маш зөв сэтгэгдэл үлдээжээ, таньд баярлалаа
0 | 0 Хариулах
иргэн [103.57.92.48] 2024/10/19
монголын ан амьтад монгол хүн хархаараа ум хумгүй зугтаж алга болдог , тэднийг харсан оркууд орилж хашгичиж, сигналдаж машинаараа хөөж тэнэгтдэг. Малчид нь хонио идхээс нарийлаад тааралдсан амьтнаа газар дээр нь нам бууддаг. Ан амьтад хүнээс зайдуу хол байх гэж явсаар говиос өөр газар олдсонгүй дээ хөөрхий гэж
5 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэж байхгүй юмаа 👹 [79.116.126.82] 2024/10/18
Хурдтай хөгжил,шинэ сэргэлт,ногоон хөгжил,ногоон зээл, тогтвортой хөгжил.... бүгд сатаан лалруудын хүн төрөлхтнийг хорлох план👹 Байгалийн эко байдлыг сэргээх гэсэн хуулиар хүмүүсийг бэлчээр хөдөөг эзэмших эрхгүй болгож хүмүүсийг 20 минутын камержсан шорон хотод хашиж кредит оноотой малнууд болгох гээд байгаа шүү!! Тэгээд малын мах идүүлэхгүй хиймэл хортой махны үйлдвэр байгуулах болно!
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.0] 2024/10/18
Дэлхийн улс орнууд мод үржүүлгийн бизнес компани байгуулж, ойн модоо хороохгүй хайрлан хамгаалдаг болмоор байна
2 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2024/10/18
Iim l mongonii toloo yuu ch hiihees butsahgui humuus dee
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.137] 2024/10/18
Христийн буюу европчуудын философи нь энэ дэлхий хүнд зориулагдсан гээд капитализмын онолыг гаргасан бөлгөө. Тэгэхээр капитализмаас татгалзаагүй цагт энэ дэлхийн зөвхөн хүн төрөлхтөнд зориулагдаагүй гэдэг худ попролоос цаашгүй юм!
5 | 1 Хариулах
Зочин [202.126.91.141] 2024/10/18
Шал тэнэг өгүүлбэр бас зүйрлэл
1 | 1 Хариулах
Зочин [202.126.91.141] 2024/10/18
Гарчиг нь
1 | 0 Хариулах
Зочин [203.191.29.154] 2024/10/18
Хавтгай гуай та маяглаад байгаарай, говь-алтай аймаг улсдаа хамгийн хөгжил дорой байх шүү, учир нь бүх зүйл төв хэсгээс буюу Улаанбаатараас зөөгддөг, хамааралтай, Хавтгай та хүнгүй газар амьдармаар байгаач танаас болоод тэнд хүн амьдрах аргагүй болжийншд, хэн тийм усгүй хатсан бараа таваар хомс зам талбайгаа янзлая гэхээр асар үнэтаэй бүх зүйл маш их үнээр бүтдэг газар амьдрах юм, олон л жил та хэдийг гэж хүнээс халширч хилээ хаалаа, одоо БООМТОО НЭЭМЭЭР БАЙНА, ХАВТГАЙ ТА ЖААХАН НИЙГЭМШНҮҮДЭЭ!!!
1 | 2 Хариулах
Зочин [202.21.117.179] 2024/10/18
Тун тусгүй юм бичсэн байна даа.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.242] 2024/10/18
Тэнэг арьс илжиг байх
0 | 0 Хариулах
Мэргэжлийн судлаач [202.126.90.245] 2024/10/19
ямар тэнэг зүйл бичдэг юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.0] 2024/10/18
Би дэлхийг удирдаж байсан бол дэлхийн бүх ойн мод уул гол нуур тэнгис далай ан амьтадыг хамгаалтанд авч дархан цаазтай болгоно.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.0] 2024/10/18
Энэ хорвоо дээр зөвхөн хүний эрх гэж байдаг. Ан амьтадын эрх байгаль экологийн эрх гэж байдаггүй болохоор ан амьтад ихээр хоргодож, байгаль экологи ихээр сүйтгэгдэж бохирдож байна.
3 | 0 Хариулах
Уншигч [66.181.182.237] 2024/10/18
Маш зөв сэдэв хөнджээ, судалгааг дахиж нягтлаад шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна.
5 | 0 Хариулах
Zochin [202.131.238.35] 2024/10/18
Ene bicheed bgaa khun ter Darkhan gazraa ochij uzsen bolov u? Khavtgai, mazaalai ni yag khaanaa amidraad bgaagaa medej bna uu? Boomt neevel yag khaaguur, yaj ajillakhiig ni medej bna uu?
3 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.161.187] 2024/10/18
МАНАЙ УЛС МӨНГӨ ОЛЖ БАЙВАЛ ЭХ ОРНОО ЯАЖ Л БОЛ ЯАЖ ЦӨЛМӨЖ БАЙНА. ЗЭРЛЭГ АМЬТДЫГ АГНАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЧИХСОН. АЛТАЙН АРГАЛЬ УГАЛЗЫГ ХЯНАЛТГҮЙ ГАДНЫ НӨХДҮҮД АЛЖ БАЙНА. БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД НЬ ХЭДЭН ТӨГРӨГ АВААД ХЭДИЙГ БОЛ ХЭДИЙГ АЛУУЛЖ БАЙНА. YOUTUBE ГАДНЫ НӨХДҮҮД БИЧЛЭГЭЭ ОРУУЛЖ БАЙНА. МӨН ХУШ МОДНЫ САМРЫГ ЭКСПОРТОЛДОГ БОЛСОН. ҮҮНЭЭС БОЛЖ ЭРҮҮЛ ХУШ МОД БАЙХГҮЙ БОЛСОН. ИХЭНХИ НЬ ҮХЭЭД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА ЛЭЭ. ГОВИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР ХИЛ БООМТ НЭЭЖ УЛААН ТООС Л БОСГОХ НЬ. ЗАМ АА ТАВИХГҮЙ. МӨНГӨ ОЛЖ БАЙВАЛ ЭНЭ УЛС ОРОН ХАМААГҮЙ БОЛСОН УУ. ИРГЭД НЬ Ч ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БОЛЖ.
6 | 1 Хариулах
Зочин [66.181.189.139] 2024/10/20
Это Монголия!
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.249] 2024/10/18
ene mazaalai chin yag unendee zugeerl oin huren baawgai tald nutagshchihsan yum bilee.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/10/18
ЗА ТЭР ЗЭРЛЭГ АМЬТАН Ч ЯАЯ ГЭХЭВ УЛСЫНХАА ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ЗЭРЛЭГ НОХОЙН СҮРЭГ ҮРЖЭЭД БАЙХАД ТООДОГГҮЙ АРАЙ Ч АРЧААГҮЙ ЗАВААРСАН НОВШИЙН УЛС ЮМАА
2 | 4 Хариулах
ЗОЧИН [66.181.161.187] 2024/10/18
ӨӨР ӨӨР АСУУДЛЫГ ХОЛЬЖ ХУТГАЖ БАРЬЦАЖ ХАРЬЦУУЛЖ ЯРЬДАГ ОРКУУД ИХ БАЙХ ЮМ ДА. ЭНД БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХОВОРДСОН АН АМЬТДЫН БҮС НУТГИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ БИЧСЭН БАЙНА.
7 | 2 Хариулах
Зочин [202.21.117.179] 2024/10/18
Тун тусгүй юм бичдэг хүн байна даа.
2 | 2 Хариулах