Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
МҮХАҮТ-д
09:00-15:00 цагт “Татвар төлөгчдийн өдөр”-ийн хүрээнд татвар төлөгчдөд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг болно.
"Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд
11:00 цагт 1,072 хувьцааны ногдол ашгийг авч чадаагүй 470,000 иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа талаар “Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах баялгийн эзэд нийгэмлэг”-ээс хэвлэлийн хурал зохион байгуулна.
АТГ-ын хурлын танхимд
11:00 цагт Олон нийтийн зөвлөлөөс 2024 оны УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар мэдээлнэ.
Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд
11:00-12:00 цагт "Төрийн худалдан авах цахим систем"-ийн талаар мэдээлэл өгөх уулзалт болно.
Сүхбаатарын талбайд
14:00-19:00 цагт Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс олон нийт, хүүхэд, залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах өдөрлөг зохион байгуулна.
"Миллениум плаза" төвийн 501 тоот танхимд
16:00 цагт Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулна.