ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүмүүс Хамарын хийдэд очиж сакура цэцэглэхийг үзвэл тэр жилдээ азтай, хийморьтой байна гэж сүсэглэдэг"

Б.Манлай
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: "Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа" ОНӨААТҮГ

Дорноговь аймгийн нутагт говийн догшин ноён Хутагт Данзанравжаагийн бүтээсэн Хамарын хийдэд байдаг сакура энэ сарын эхээр цэцэглэж эхэлжээ. 

Сакура цэцэглээд хэр уддаг талаар "Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа" ОНӨААТҮГ-ын ахлах мэргэжилтэнтэй утсаар холбогдож, тодруулав.

Тэрбээр "Хамарын хийд орчимд 10 орчим сакура бий. Тавдугаар сарын эхээр эдгээр сакура цэцэглэж эхэлсэн, одоо 10-н гээд цэцэг нь уначихдаг. Дараа жил хүртэл дахиж цэцэглэхгүй.

Хүмүүс Хамарын хийдэд очиж сакура цэцэглэхийг үзвэл тэр жилдээ азтай, хийморьтой байна гэж сүсэглэдэг. Манай газраас сакураг арчилж, услах ажлыг хариуцдаг" гэв.

Харин сакура цэцгийг түүсэн гэх асуудлын тухайд "Сакура цэцгийг хүмүүс түүгээд байдаггүй. Хүүхэд ганц нэг цэцэг түүснийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бололтой. Түүнээс биш сакурагийн цэцгийг түүж, ямар нэг зүйлд ашиглавал сайн гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл байхгүй"-г тайлбарлав.

Түүнчлэн Хамарын хийд өнгөрсөн амралтын өдрүүдэд сакура цэцэг үзэх иргэдийн хөлд дарагдсан бөгөөд хог хаяхгүй байхыг уриаллаа.

Тус газраас мэдээлснээр Говийн догшин ноён хутагт Данзанравжаа япон шавьтай байсан бөгөөд XIX зуунд шавь нь ноён хутагтын бясалгал хийж, бүтээлээ туурвиж байсан алдарт газар болох 108 агуйн хажуу жалганд уг сакураг нутгаасаа авчран суулгаж, бэлэглэсэн түүхтэй байна.

"Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа" ОНӨААТҮГ нь энэ сарын эхээр эко бие засах газар байгуулж, нүхэн жорлонгийн устгалыг хийсэн болохыг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.72] 2024/5/9
БИТГИЙ ЦУУРААД БАЙ ХЭЗЭЭ МОНГООЧУУД САКУРА ЦЭЦГИЙГ МЭДЭЖ ХАРЖ БАЙСАН ЮМ БЭ НААДАХ ЧИНЬ МӨНГӨ ОЛОХ ЗАЛИЛАНГИЙН НЭГ ХЭЛБЭР
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/5/8
СОЛИОТОЙ МЭДРЭЛ МУХАР СҮСЭГТНҮҮД БҮР БАНТАН ХУТГАЖ ЭХЭЛЛЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.38] 2024/5/8
Битгий ингэж худал суртал хийж байгаач. Бурхан номын газрыг ингэж худал сурталчилж болохгүй ээ. Дорноговь аймаг жуулчидаа татах гэж байгаа бол үнэн юм яриж уриалан дуудаарай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.207] 2024/5/8
Тэгэж алцганаж яваад бөөнөөрөө сүйрэх гэж байгаан. Гадны жуулчдыг сайн тархийг нь угаагаач!
0 | 0 Хариулах
bolchihvol [66.181.191.93] 2024/5/8
aznii l asuudal sh de
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.137] 2024/5/8
Соён гэгээрүүлэх үүрэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллага энэ мэт мунхаглал, мухар сүсгийг дэвэргэхээ больчихооч.
4 | 0 Хариулах
Зочин [172.59.189.215] 2024/5/7
Tenegleld hyazgaar vgvi. Vr dvnd ni baahan hog nowshoo hayj baigali bohirdono
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.237] 2024/5/7
Maluud
2 | 0 Хариулах
Малчин [103.57.92.228] 2024/5/7
Хамрын хийд орчим ургадаг бүйлсээс илүү сакүрад хамаатан болох гүйлс хотод хэд хэдэн газар байна. Түүнийгээ л харчих. Одоо ид цэцэглэж байна. Манай монголчуудын боловсрол, мэдлэг даан ч нимгэн байна даа
4 | 0 Хариулах
Зочин [172.225.55.58] 2024/5/7
Joohon archilchihval hotod but helbert bus modlog helberiiin sakura urgah ch bolomjtoi
0 | 0 Хариулах
Зочин [122.153.234.163] 2024/5/7
ХУДЛАА ХУЦАЖ БАЙГАА ЮМШҮҮ ХАМРЫН ХИЙДИЙН ХЭДЭН ДЭЛЧГЭР ЛАМНАР ОРЛОГО ӨСГӨХ Л АРГАШҮҮ ТЭРНИЙ ОРОНД ГЭРЭЭ САЙН ЦЭВЭРЛЭ БИЕЭ ЦЭВЭР АВЧ ЯВ ТЭГВЭЛ АЖИЛ АМЬДРАЛ САЙЖИРНА ҮНЭНШҮҮ ЭРЭМБЭ ДАРААЛАЛ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙЖ ЭРЧ ХҮЧ МӨНГӨ ӨСНӨ
9 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.67] 2024/5/7
Хүмүүс ХУД- н зүүн тал байгаа сакура цэцэглэхийг үзвэл насан туршдаа аз хийморьтой болдог доо .....
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.184] 2024/5/7
Бага ангиуд үсэглэлийн баяр гэд их мөнгө нэхэж эцэг эхчүүдийг дарамтлаад бна, харъяа яам тамгын газар нь анхааралдаа авнуу.
6 | 1 Хариулах
Зочин [139.5.217.143] 2024/5/7
Ийм мунхагууд хэт олон байхад яаж ч хөгжих вэ дээ
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.38] 2024/5/7
Сакура ч гэх шиг. Буйлсыг (Amegdalus pedenculata) хашаандаа ч тарьж болно. Хотын гудамжинд тариад сайхан үзэмжтэй ч болгож өолно. Даанч хот тохижуулах энэ тэрд нь мэргэжлийн бус хүмүүсээр дүүрэн. Хотын гудамжинд ямар мод сонгож тарихаа ч мэддэггүй малнууд. Бүх зүйлс мэргэжлийн өус болоод удаж бна. Бүгд ямарч чадваргүй би чаднаууд.
8 | 0 Хариулах
Зочин [210.217.57.227] 2024/5/7
Ийм юм яридаг тэрэнд нь итгэдэг хүн байна гэхээр
10 | 0 Хариулах
Зочин [202.9.46.224] 2024/5/7
Хамрын хийдэд 10-хан ширхэг сакура үзэх гэж очдог болж таарав уу. Манайхан заримдаа ингээд их гоё үмбүүрнэ ээ.
15 | 0 Хариулах
зочин [122.201.19.4] 2024/5/7
Сакүра тариагүй байхад яадаг байсан юм
3 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/5/7
япон явж үздэг байсан юм.
2 | 0 Хариулах
Зочин [77.100.182.196] 2024/5/7
ha ha
0 | 0 Хариулах
Фцуж [147.182.156.246] 2024/5/7
Ишшш эд нар ийм мангар мал эзззданууд гэж байгаа юм шиг л хачин юм ярихын. Доромжлоод байдаг шссс
1 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/5/7
ЗҮГЭЭР Л БҮЙЛС ГЭЭЧ ЭРГҮҮ ООРК ВЭ
5 | 0 Хариулах
Зочин [207.244.71.73] 2024/5/7
Данхаа 3 тогшоод салаавчаа сайн харуулахаар энд тэнд шүгэлдэж байгаа нь харагдахгүй, хэд хоног сэтгэл санаа тайван хийморьлог явдаг.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.65.243] 2024/5/7
Нэр: Бүйлс Латин нэр: Amygdalus mongolica Таних шинж: Бүйлс нь 15 м хүртэл өндөр ургадаг. Гоёл чимэглэлийн ургамлын гол онцлог нь гэвэл модны холтос нь алтан шаргал өнгөтэй бөгөөд хөгшрөх тусам холтос нь час улаан болон хувирдаг бол навчсын намрын өнгө нь бүдэг шаргал байна. Ургах орчин: Монгол буйлс нь Говь-Алтай ба Алашаагийн говиор уул толгодын хад чулуутай энгэр, сайрыг дагаж ургадаг. Эх оронд минь бас ургадаг байх нь. Зөвхөн Японд л байдаг гэж итгэдэгээ болимоор байнаа манайхаан.
6 | 1 Хариулах
Зочин [202.9.46.217] 2024/5/7
Ийм юманд оркууд л итгэдэг. кккк
7 | 0 Хариулах
Зочин [170.178.177.178] 2024/5/7
ОРК нэрийг зүгээр нэг зүүгээгүй шүү, яруу алдартай зүүгээрэй гэж захья даа
7 | 0 Хариулах
Зочин [103.212.119.154] 2024/5/7
яавал хүн үргэлж аз хийморьтой байх вэ? мухар сүсэгт итгэхгүй байх, тэгээд л болоо
4 | 0 Хариулах
Зочин [49.0.132.130] 2024/5/7
Сакура гэж хүмүүст худал мэдээлэл өгөхөөсөө больмоор юм. Буйлс гээд говьд зөндөө ургадаг модлог ургамал, говиор хаа сайгүй л байдаг. 1800-гаад онд Япон шавь нь Данзанравжаад сакурааны үр өгөөд нөгөөх нь ургаад Сакура болсон ч гэх шиг үлгэр яридаг болсон байна лээ. Ингэж их багагүй худал хэлж байхаар буйлс гэдэг модоо, Монос гэдэгтэй адил хавар цэцгэлдэг ургамал гэдгийг нь хэлчмээр байгаан.
14 | 1 Хариулах
Зочин [202.179.18.115] 2024/5/7
Буйлс гэш. Бүйлс шүү их мэдэгчээ. Сакура, бүйлс 2 Prunus төрлийн буюу нэг төрлийн ургамал шүү.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.162.125] 2024/5/7
Teneguud urdah ajlaa hiivel uudlunu Sakura mod haraad uursdiiguu yapon gej tusuuldug duu
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.163] 2024/5/7
Ядуу байсан ч баясах эрхтэй байдаг шүү
2 | 0 Хариулах
Зочин [85.26.40.123] 2024/5/8
Гоё шаасан шүү чи.
0 | 0 Хариулах