Дижитал санхүүгийн шийдлүүдийн үйлчилгээ үзүүлэгч Бонум ХХК нь 2025.12.16-нд Монгол улсын төлбөрийн экосистемийг шинэ түвшинд хүргэх 2 чухал үйл явдлыг танилцуулж байна. Тус компани карт эзэмшигчдэдээ Apple Pay үйлчилгээг мөн Sono-той хамтарсан олон улсын Mastercard кредит картыг албан ёсоор нэвтрүүллээ.
Энэ нь Монгол Улсын төлбөр тооцоо үйлчилгээний хөгжлийн түүхэнд шинэ алхам болж буй үйл явдал юм. Apple Pay нь дэлгүүрт, апп доторх болон онлайн төлбөрүүд гэх мэт бүхий л үйл явцыг илүү хялбар, аюулгүй, хувийн нууцлал өндрөөр шийдэж өгч байгаа бол шинэ олон улсын Mastercard кредит картыг хэрэглэгчид Neo апп-аар картын хүсэлтээ илгээж, өөрийн картаа Apple Wallet-д нэмснээр биет карт хүлээх шаардлагагүйгээр шууд ашиглаж эхлэх боломжтой болно.
Бонум компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Н.Цэрэндаваа:
“Бонум-ын эрхэм зорилго бол технологийн тусламжтайгаар монголчуудын санхүүгийн үйлчилгээг хялбаршуулж, олон улсын төлбөрийн шийдлүүдийг нэвтрүүлэх явдал юм. Өнөөдөр бид Sono-той хамтран кредит картаа гаргаж, карт эзэмшигчдэдээ Apple Pay-ийг хүргэснээр илүү аюулгүй, орчин үеийн үйлчилгээг санал болгож, дижитал банкны хөгжлийн шинэ жишгийг тогтоож байна.”
“Соно Финтек ББСБ” ХХК-н Гүйцэтгэх захирал Б.Номин-Эрдэнэ:
“Apple Pay үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж, олон улсын Mastercard кредит картаа танилцуулж байгаадаа бид баяртай байна. Ингэснээр манай хэрэглэгчид одоо хаана ч байсан хурдан, найдвартай, хялбар төлбөрийн шийдлийг ашиглах боломжтой боллоо.”
Төлбөрийн хялбар, аюулгүй, хувийн нууцлалтай шинэ арга
Дэлгүүрт төлбөр төлөхийн тулд хэрэглэгч өөрийн iPhone эсвэл Apple Watch төхөөрөмж дээрх хажуугийн товчийг хоёр удаа товшин баталгаажуулаад, POS терминал руу ойртуулахад л хангалттай. Apple Pay-ээр хийгдсэн бүх төлбөр Face ID, Touch ID, эсвэл таны төхөөрөмжийн нууц кодоор баталгааждаг бөгөөд динамик нэг удаагийн давтагдахгүй хамгаалалтын код ашигладаг тул аюулгүй байдлыг маш өндөр түвшинд хангадаг байна. Apple Pay нь хүнсний дэлгүүр, эмийн сан, такси, ресторан, кофе шоп, жижиглэнгийн дэлгүүр гэх мэт бусад олон газруудад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой.
Хэрэглэгчид iPhone, iPad, Mac төхөөрөмжүүд дээр апп болон веб дээр данс үүсгэж, картын дугаар эсвэл хүргэлтийн мэдээллээ дахин дахин оруулах шаардлагагүйгээр илүү хурдан, хялбар худалдан авалт хийх боломжтой.
Аюулгүй байдал болон хувь хүний нууцлал нь Apple Pay-ийн үндсэн зарчим юм. Хэрэглэгч картынхаа мэдээллийг Apple Pay-д холбох үед картын жинхэнэ дугаар нь тухайн төхөөрөмж эсвэл Apple-ийн сервер дээр хадгалагддаггүй. Үүний оронд тухайн төхөөрөмжийн дансны өвөрмөц дугаарыг шинээр шифрлэж, түүнийгээ төлбөрийн мэдээллийг аюулгүй хадгалах зориулалттай салбарын стандарт, баталгаажсан чип болох Secure Element-д найдвартай хадгалдаг.
Apple Pay-г тохируулахад хялбар. iPhone дээр Wallet апп-ийг нээгээд, + товчийг дарж, шинээр гаргаж буй олон улсын Mastercard кредит карт гэх мэтчилэн Бонум-ын Mastercard кредит картуудыг нэмэх алхмуудыг дагахад л хангалттай. Карт нэмсний дараа хэрэглэгч тухайн төхөөрөмж дээр шууд ашиглаж эхлэх боломжтой. Мөн Бонум картын урамшуулал болон давуу талууд хүчин төгөлдөр үйлчилнэ.
Бонум компанийн тухай
2021 онд байгуулагдсанаас хойш Бонум ХХК нь Монголбанкнаас банкны карт гаргах болон хүлээн авах лицензүүдийг амжилттай авч, 2024 онд Mastercard-ийн үндсэн гишүүн болсон.
“Соно Финтек ББСБ” ХХК-н тухай
“Соно финтек ББСБ” ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд санхүүгийн бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн хурдан, хялбар, ойлгомжтойгоор аюулгүй байдлын өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!