Уншиж байна ...

Г.Батзориг: Ирэх хавар 600 орчим гэрэлтүүлгийн шонг явган хүний замаас зайлуулах ажлыг зохион байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн шонг зөөвөрлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлээд буй. Өнөөдрийн байдлаар 1,000 орчим шонг шилжүүлсэн гэнэ.

Энэ тухай хотын ерөнхий менежер Г.Батзориг "Нийслэл хотын явган хүний зам дээр байршуулсан 1,000 орчим гэрэлтүүлгийн шонг зөөвөрлөлөө.

Явган хүний зам дээр байршуулсан 1,600 орчим шонтой гэсэн судалгаа бий. Ирэх хавар үлдсэн 600 орчим гэрэлтүүлгийн шонг явган хүний замаас зайлуулах ажлыг зохион байгуулна. Ингэснээр иргэд явган замаар аюулгүй, чөлөөтэй алхах боломж бүрдэж байгаа юм" гэв.

50 сантиметр хүрэхгүй нарийхан явган хүний замын голд шон суурилуулсан тохиолдол ч гарчээ.

Гэрлийн шонг шилжүүлэхэд ойролцоогоор хоёр хоног зарцуулдаг бөгөөд нийслэлд гэрэлтүүлгийн үйл ажиллагааг 16 ААН явган хүний замын зорчих хэсгийн гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэжээ.