Индэр    
2024 оны 5 сарын 8
Зураг
Эдийн засагч

Цемент дагаж байрны үнэ буурах уу?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны тавдугаар сарын 1-нд Засгийн газар цементийн импортын 20 хувийн татварыг 5 хувь болгон буулгасан. Засгийн газрын тайлбар нь үндсэндээ төрийн бүтээн байгуулалтад дотоодын цементийн үйлдвэрийн хүчин чадал хангалтгүй, найдваргүй гэж үзсэн бололтой.

ЗГХЭГ дарга Д.Амарбаясгалан "Цаашид барилгын салбарт үнэ бууруулах зорилгоор цементийн импортын татварыг 5 хувь болгож бууруулж байна. Ямар нэгэн хугацаа, хэмжээ тавиагүй. 2022 онд дотоодын цементийн үйлдвэрүүд үйлдвэрлэлээ багасгаж, дотоодын цемент гурав дахин өссөн. 2024 онд төрийн захиалгаар хийх бүтээн байгуулалт 10.3 их наяд төгрөг болж өмнөх оноос гурав дахин өссөн. Цементийн хэрэгцээ их байгаа болохоор гадаадын цементийн импортын татварыг багасгаж үнэ тогтвортой байлгах нөхцөлөөр хангаж байна" гэж байв.

"Баялгийн сангийн тухай хууль" батлагдсанаар төр ипотекийн санхүүжүүлэх хөрөнгийг дотоодоос босгох эрх зүйн орчин бүрдсэн. Үүнийг дагаад барилгын салбар энэ жилээс идэвхжих нь ойлгомжтой. Д.Амарбаясгалан даргын хэлсэнчлэн 2024 онд төрийн захиалгын бүтээн байгуулалт өмнөх жилээс гурав дахин өссөн.

Цементийн татварыг бууруулснаар эдийн засагт юу тохиолдох вэ?

[Үндэсний үйлдвэрлэл]: “Цемент шохой” ХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “Мөнхийн баян гал” ХХК, “Макевроцемент” ХХК, “Вестерн Холд” ХХК гэх мэт том жижиг 10 хүрэхгүй үндэсний үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын цементийн хэрэгцээг 100% хангах боломж бий. Гэтэл шууд утгаараа үндэсний үйлдвэрлэгчдэд том цохилт болно. Дэлхийн цементийн экспортын том тоглогч БНХАУ-ын үйлдвэртэй манай үндэсний үйлдвэрлэгчид үнээр өрсөлдөх боломж байхгүй. Тиймээс шууд утгаараа үндэсний үйлдвэрлэлийг хүнд байдал руу түлхэж байна.

Урт хугацаанд үргэлжилбэл дотоодын аж ахуй нэгжүүд хаалгаа барих эрсдэлд орно.

[Ажлын байр]: 2023 онд Монполимет группийн ерөнхийлөгч Н. Мөнхнасан хэлэхдээ цементийн үйлдвэрүүд 6,000 ажилчинтай гэж байсан. БНХАУ-аас цемент 5%-ийн татвартай орж ирснээс дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэлээ багасгах, эсвэл богино хугацаанд хаалгаа хаах арга хэмжээ авахаас өөр сонголтгүй болно. Тэгэхлээр богино, дунд хугацаанд тодорхой хэмжээний түр ажилгүйдэл өсөх эрсдэлтэй.

[ГВАН ба валютын ханш]: Цемент импортолно гэдэг нь нөгөө талаараа Монголбанкны авч хэрэгжүүлсэн ажлыг үгүй хийж байгаа нэг хэлбэр юм. Монголбанкны Гадаад Валютын Албан Нөөц(ГВАН) буурах эрсдэл тулгарна. Цаагуураа валютын ханшинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Импортын цемент барилгад хэрхэн нөлөөлөх вэ?

[Барилгын үнэ]: Барилгын өртгийн 60% (ихдээ) нь бараа материалын зардал эзэлж байдаг. Энэ 60% дотор арматур, элс, хайрга гэх мэт материал орно. Бетоны орцод элс хайрга дийлэнх хувийг эзэлдэг. Ингээд бодохоор цемент барилгын өртгийн ихдээ 10%-ийг бүрдүүлдэг. Цементийн үнэ 10%-аар буурахад барилгын өртөг 1%-аар буурна. Импортын татварыг 15%-аар буулгаж байгаа нь цаагуураа барилгын өртгийг 1.5 хувиар буулгаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ үнийг тогтвортой барих уу гэдэг асуудал гарч ирнэ.

[Чанар]: Импортын цемент үнэ хямд байсан ч чанарын асуудал яах аргагүй хөндөгдөнө. Энэ нь барилгын насжилтад шууд нөлөөтэй. Цементийг хадгалалтын горимын дагуу гурван сар хадгалдаг. Мэдээж чийглэг орчинд хурдан чанараа алддаг. Тэгвэл импортын цемент тээвэрт 7-30 хоногийн хугацаа алдана. Цаана хэр удаан хадгалсан дээр мэргэжлийн хяналтын газар, гаалийн ерөнхий газар хяналт тавьж ажиллаж чадах болов уу?

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ХАХА
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
58 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[203.98.76.249] 2024/6/11
цемент бусад түүхий эдийн нөлөө бага. авигалч дээрэмчин төрийн хүнд бөгсүүд л үнийн 50 60 80 хувийн авч идэж байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [106.35.211.127] 2024/5/14
Харин ч бүр чөлөөлөх ёстой
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.69] 2024/5/12
Бага л зардал гарвал хямд л тусна даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.228] 2024/5/11
Хятадын чанаргүй,материалаар,чанаргүй байр барьж,хүмүүсийг хохироож,мкв бүрийг хирээс хэтэрсэн өндөр үнэтэй зарж байгаа нь арай дэндэж байна.Байр барих нэрийдлээр хүмүүсийн мөнгийг луйвардаж,луйварчдыг шүүх ,цагдаа прокурор нь яллаж чадахгүй даврааж байгаад харамсаж байна. Олон мянган хүмүүс орох оронгүй,эдийн засгаараа,мөнгө,сэтгэл зүйгээр хохирчихоод байна.Үүнд төр засаг ямарч арга хэмжээ авдаггүй байгаа нь хамтрагч нь байж болшгүй гэх хардлага төрүүлж байна
0 | 0 Хариулах
Зочин [122.201.20.158] 2024/5/9
Байрны үнэ бууж байна өө. байр зарагдахгүй байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.147] 2024/5/9
Yamar undur tatvartai baisan yum be?! Tamhi arhindaa tatvaraa onogduulmaar bna.
0 | 0 Хариулах
ХАН [66.181.190.195] 2024/5/9
Зүгээр зах зээлийн зарчмаар явах ёстой. зөв
0 | 0 Хариулах
Зочин [124.122.193.133] 2024/5/8
импортын татварыг бууруулсан нь том алдаа. Засгийн газар дотоодын үйлдвэрлэгчдэд туслахын оронд гадаадын үйлдвэрлэгчдэд зах зээл олгож байгаа учраас бүх боломжит ашиг нь эх орноосоо гадагшаа гардаг. Дотоодын үйлдвэрлэгчид татвараа төлж, иргэдээ ажлын байраар хангаж, олсон ашгаа бизнесээ өргөжүүлэн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл цементийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ашиглаж болно. Засгийн газар яагаад ийм бодлогогүй шийдвэр гаргаж байна вэ? Саяхан тэд дотоодын тариаланчдаа дэмжихийн оронд гаднаас худалдаж авахыг турхирч, импортын тэжээл, гурилд 0 татвар суулгаж, орон нутгийн өвс, тариаланг шууд утгаар нь хөнөөжээ. Ямар тэнэг юм бэ?
3 | 0 Хариулах
Зочин [192.82.66.43] 2024/5/8
ийм юм биччээд өөрийгөө эдийн засагч гэчжээ, элэг элэг
0 | 0 Хариулах
Зочин [104.28.71.89] 2024/5/8
Яасан гэнэн ойлголт вэ - магадгүй ийм юм ярьж хувийн цементын үйлдвэрийг төр дээрэмдэж авах байж ч мэдэх юм
0 | 1 Хариулах
Зочин [43.228.129.131] 2024/5/8
Чингис зочид буудлын ойр орчим ямар сайхан орон зайтай аятайхан хотын өнгө үзэмжтэй газруудын нэг байлаа, одоо ингээд битүү бетон ширэнгэ болж дээ, автомашин байтугай хоёр хүн зөрөх зай чөлөө үлдсэн юм уу
4 | 0 Хариулах
Зочин [103.57.94.223] 2024/5/8
Үндэсний үйлдвэр гэдэг үг сонсохоор уур хүрдэг болсон, үндэсний гэхээрээ л улаан шулаач үнэ нь талийсан байдаг
4 | 1 Хариулах
Зочин [66.181.179.228] 2024/5/11
Үндэсний нэртэй,төрд гарсан луйварчид байгаа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.219] 2024/5/8
Манай энд байрны үнэ м2 нь 4сая байсан одоо 3сая600 болчихож!
1 | 1 Хариулах
Zochin [202.126.89.226] 2024/5/8
Manai end gj haana ve
0 | 0 Хариулах
kkk [202.9.46.40] 2024/5/8
КОРОНА ГЭЖ БАРАГ УЛИРЛЫН ЧАНАРТАЙ ХАНИАД БАЙСАН ЮМ БИШ ҮҮ СОНГУУЛЬ ДӨХСӨН ЧИНЬ ХЭН НЬ ХУДЛАА ЯРЬЖ БАЙСАН ХЭН Ч ҮНЭН ЯРЬЖ БАЙСАН НЬ МЭДЭГДЭЖ БАЙНА. БИТҮҮ БҮР БИТҮҮ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАР ГЭДЭГ НЬ БҮР УС ТОС ШИГ ЯРГАРЧ БАЙНА ДАА
3 | 0 Хариулах
Барилгын материал үйлдвэрлэгч [202.179.2.134] 2024/5/8
Цементний үнэ онцгой татвартай болсноос хойш 3-4 дахин нэмэгдсэн. Зарим үед бүр 22онд 5-6дахин нэмэгдэн хөөсрүүлж ард иргэдийг шулсан энэ хэдэн шуналын тулам болсон үгсэн хуйвалдсан даварцан олигархиудын үйлдвэрүүдэд сануулга өгөх хашраах цаг нь болсон гэж бодож байна. Үндэсний үйлдвэрлэл, ажилын байр, валютийн урсгал... гэсэн гоё2 уриай лоозонгйин ард хэдхэн гэр бүлийн шунал явж байгаашдээ. Аливаа зүйл хэмжээнээсээ халихаар утгагүй болж хувирдаг. Орон сууцтай болох мөрөөдөлтэй өдөр шөнөгүй хөдөлмөрлөж буй олон зуун мянган ард иргэдийн эрх ашиг бүхнээс дээгүүр тавигдах ёстой.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.188] 2024/5/8
Авилгаар авсан газартай бол цементээс хамаарахгүй байрны үнэ тогтоношд
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.148] 2024/5/8
Үнэхээр л орон сууцны барилгын үнийг бууруулах гэж байгаа бол 1.Барилгатай холбоотой мэргэжлийн байгууллагат ажиллаж байгаа эрх мэдэлтнүүдийг авилгыг бүрэн алга болгочих.Шат болгон дээр гацааж байгаад тохирсон авилгаа авч байж ажил явуулдгийг бүрэн больчих.Ингэхйн тулд хууль хэрэгжүүлэхээр гарсан журамд тусгасан хуулиа гууль болгосон төрөл бүрийн гох дэгээнүүдээ аваад хаячихаачээ.Сүртэй яриад, даржин шийдвэр гаргаад байхын оронд энэ ажлыг бүрэн мэддэг цөөн хэдэн мэргэжилтнийг хөлсөлж аваад энэ журам гэдэг зүйлд байгаа бөөснүүдээ түүлгээд болоо .
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.128] 2024/5/8
Bayaraaraa busad ulsuud ynee hyamdruuldag baihad mgld tengert tultal nemne tengerleg humuus shuu dee
1 | 0 Хариулах
Уншигч [66.181.161.20] 2024/5/8
Буурахгүй гэдэгт баталгаа өгсөн ч болно, эсрэгээрээ үнэ өсөх байх, учир нь малчдад 50 сая 6 хувь олгох учраас, хотод сурдаг хүүхдүүддээ байрны урьдчилгаа болгоод л явуулна.
6 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.64] 2024/5/8
ЮҮГЖААГААН! ЯАХААРАА БУУЛГАДАГИЙН!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2024/5/8
Монголын бүх юм нь барууны орнуудынхаас ч их үнэтэй, тэгсэн мөртлөө ямар ч үйлчилгээ байхгүй, хүмүүсийн авдаг цалин нь дунджаар 400 доллар, ийм л байна.
10 | 0 Хариулах
Copy from " Mises Mongolia" on FB [79.110.54.249] 2024/5/8
МАН-ыг үзэл санаагүй гэх ойлголт хүчтэй явж харагддаг. Энэ бол маш том алдаа, хор хөнөөл дагуулсан тэнэглэл. МАН үзэл санаатай. Тэр нь төр эдийн засагт оролцох ёстой гэж үздэг социал демократизм (ардчилсан социализм) юм. МАН үнэ барьдаг, төрийн өмчит компаниуд байхыг зөвтгөдөг, НӨАТ болон гаалийн татвар гээд олон төрлийн татвар тогтоодог, тусгай зөвшөөрлөөр өрсөлдөөнийг хумьдаг, хөнгөлөлттэй зээл олгодог, мөнгө хэвлэдэг, халамж тараадаг. МАН-Д хэрэгжүүлдэггүй төрийн оролцооны арга хэмжээ гэж үгүй. Төрд асар их эрх мэдэл, мөнгө хурсан нь төр эдийн засагт оролцох ёстой гэх үзэл санаанаас л үүдэлтэй.
0 | 0 Хариулах
Copy from " Mises Mongolia" on FB [79.110.54.249] 2024/5/8
МАН-д бизнесменүүд цугласан шалтгаан нь чухам энэ. Төрөөс өгдөг тендер, хөнгөлөлттэй зээлийг өөртөө авах, өрсөлдөгчдөө тусгай зөвшөөрөл, гаалийн татвараар боогдуулах гэсэн бизнесменүүд төр лүү зүтгэх нь тодорхой. Бизнесменүүд угаас чөлөөт зах зээлд дургүй байдаг. Чөлөөт өрсөлдөөнд хэн ялах, ялагдах нь тодорхойгүй байдаг тул ихэнх бизнесменүүд чөлөөт зах зээлийг үзэн яддаг. МАН-д бизнесменүүд цугласан нь, МАН сонгууль болгонд нөлөөгөө алддаггүй нь асуудлын шалтгаан биш, үр дагавар юм. Шалтгаан нь төр эдийн засагт оролцох ёстой гэсэн үзэл санаа. Уг үзэл санааг устгах маш хэцүү. Ард түмний сэтгэлгээнд өөрчлөлт гаргахаас өөр аргагүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.179] 2024/5/8
Мулгуу Данх зайлаарай
0 | 1 Хариулах
Бодит байдал [103.168.34.150] 2024/5/8
ОХУ, Хятад, Солонгосоос цемент оруулах орц нээхгүй бол Монголд эдүгээ баригдаж байгаа барилгын үнэ хөөсөрч араасаа бүх бараа, үйлчилгээний үнийг чирж инфляц хөөргөөд байна, түүнээс гадна барилгын орц нормын чанар илт буурлаа, үйрч унасан бетон хийцүүд хувь хувьсгалаар дүүрэн боллоо.
1 | 0 Хариулах
Guest [59.153.113.145] 2024/5/8
Цементийн үнэ байрны үнэнд өчүүхэн нөлөөлдөг. Хамгийн их нөлөөлдөг зүйл барилгын шат дамжлага бүрт рекет хийж хахууль нэхдэг дарга нар юмаа. Тэд нарыгаа зайлуулчихвал орон сууцны үнэ 50% буурах боломжтой.
11 | 1 Хариулах
Зочин [202.9.40.53] 2024/5/8
МАК-ын эзэмшдэг ордын 34%-ийг улс авах цаашлаад бусад томоохон үндэсний үйлдвэрүүдэд АЙЛГАХ АНХААРУУЛГА, ДОХИО өгч байгаа ДАНХ-ын ДОНГИО засгийн газрын хийж байгаа ажил. Дан цемент биш бусад импортын бараануудын татварыг буулгах хэрэгтэй. 2020 оны МАН-ын амлалт ТАТВАР БУУРУУЛАХ гэсэн. Энийгээ 8 жилийн булайгаа, амлалтаа гэж харуулах юм биз дээ. Карма гэж байдаг шүү.
2 | 0 Хариулах
Зочин [203.98.76.69] 2024/5/8
Хэзээ ч буурахгүй. Аль хэдийн сургаар нь юаны үнэ 5 төгрөгөөр өсөөд эхэлсэн бна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.46] 2024/5/8
Za pizdaa ene bairnii vne utgaa aldaj bngaashdee
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.207] 2024/5/8
Хүчээр буурна. Өөр яадын? Харин зөрүүлж 5 их наядыг тарааж байгаа чинь л инфляцийг хөарөгдөнө.
2 | 0 Хариулах
Zochin D [202.126.91.135] 2024/5/8
Захиалгын нийтлэл байна. Биеээ үнэлэгч. Хүн уншхад сонсход тийм шүү гэж бодогдхоор, гэвч дотоодын цемент дарханы зам баригдаж эхлэх тэр үетэй давхцаж далимдуулж яаж өслөө дөө. Тэр 20% татвараас өмнө цемент бүр хямд бсан шүү.
4 | 1 Хариулах
Зочин [59.153.113.129] 2024/5/8
er n mongold undesnii uildver gedeg yum zohihgui yum baina doo atsnuud dandaa ugsen huivaldaj unee nemdeg talh boov hiam suu guril cement toosgo geed bugd shu.
4 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2024/5/8
Өөрийгөө эдийн засагч гэж нэрлэсэн есөн шидийн хүмүүсээс болж эдийн засагчдийн нэр хүнд унах юм. Больчооч чи эдийн засагч биш. Ядаж наад чиглэлээрээ Докторын зэрэг хамгаалчаад өөрийгөө эдийн засагч гэж ярь. Эдийн засаг гэдэг бол шинжлэх ухаан шүү. Физик-ээр баклавр төгсөөд хүмүүс шууд өөрийгөө Физикч гэхгүй л байгааздээ айн Дамбаа.
0 | 0 Хариулах
Зочин [169.253.162.2] 2024/5/8
чи бол харин мэргэжлийн комментчин байна даа. Лав коммент бичихээр докторын зэрэг хамгаалсан байх.
1 | 0 Хариулах
Онин нүдэт овгор хацарт [77.24.7.205] 2024/5/8
Айконы Аравдан чинь комментны Докторшдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.223] 2024/5/8
Монголд юмны үнэ бууж байсан удаа байгаа юу? Яахав 1000-р өсчөөд 100-р буцаж буудаг буюу 900-р өсдөг юм бол байгаа, яг жинхэнээсээ буусан юм байна уу?
1 | 0 Хариулах
AMaraaa [202.126.91.144] 2024/5/8
Комнист МАН нам авилгын үнээ буулгавал юмны үнэ буух байх даа. дуртай үедээ солиороод байхаар хэн бизнес хийдийн, хийсэн ч эрдсэлтэй юм юм чинь үнэтэй л байна шүү дээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.227] 2024/5/8
зүгээр өрсөлдөөд үнээ буулгаачдээ, заавал өндөр үнэтэй зарж байх ёстой юм шиг байхын
2 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/5/8
Монголд зах зээлийн жинхэнэ зарчим огт үйлчилдэггүй
3 | 0 Хариулах
Иргэн [202.179.18.228] 2024/5/8
Та нар цементийн үнээ буулга. Чадахгүй бол зах зээлийн зарчмаар яв.
3 | 0 Хариулах
Тархи угаалт [43.228.130.118] 2024/5/8
Гарамжав, нямтайшир гсн олигархууд 2022, 2023 оны хавар 4 - 5 саруудад албаар цементийн хомсдолыг зохиомолоор үүсгэж байгаад үнээ 250% - 300% нэмж ард түмнийг шулж, өм цөм ашиг хийсэн новшнуудад хариуг нь ингээд өгөх хэрэгтэй
3 | 2 Хариулах
Зочин [202.9.40.85] 2024/5/8
Ам.долларын ханш буугаагүй цагт Байрны үнэ буухгүй (барилгын бусад бүх материалуудыг плита, паркетан шал, цонхны материал, сантехникийн бүх материалуудыг гадаадаас доллараар ихэвчлэн худалдан авдаг). Байрны үнийг буулгахыг хүсвэл ам.долларын ханшийг буулга. Ам.долларыг 2,500 төгрөг хүргэхийг хүсвэл зах зээлд мөнгө хэвлэхээ зогсоо эсвэл бууруул. Таван Толгойн ашиг гэж баахан мөнгө хэвлэж тараав, Эдийн засгийн урамшуулал - ямаа, ноос ноолуур, тариа буудай, хүүхдийн мөнгө гээд энэ бүхнээ зогсоож, зах зээлийг өөрийнх нь жамаар хөгжүүлбэл ам.доллар буурч, төгрөгийн худалдан авах чадвар өснө. Хэт их мөнгө Засгийн газар, Монгол банк хэвлээд байгаа учраас л төгрөгийн худалдан авах чадвар сайжрахгүй байгаа юм. Монгол улс ашигтай ажиллаж байгаа, эхний 5 сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортлож, цэвэр ашиг 1,5 тэрбум ам.долларт хүрсэн ч Засгийн газарт төгрөг хямд байвал тэр том том төслүүдээ хямд зардлаар босгох тул хүчээр мөнгө хэвлэсээр л...
1 | 0 Хариулах
Зочин [122.201.23.75] 2024/5/8
ЗГХЭГ дарга Д.Амарбаясгалан Хятадын захиалгаар ажиллаж байна.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.91.220] 2024/5/8
Цементийн үнэ өсөхөд барилгын үнэ ямар аймар өслөөдөө. Буурсан чинь буурахгүй гэх...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.29] 2024/5/8
Mongold une buurah? Ineedteil onigoo bna
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.37] 2024/5/8
Ард түмний боломжийг хулгайлж ах дүү бүлэглэлээрээ баяждаг бүхнийг хаа дампуурахгүй . Ашигаа багасахаас л айж байгаа юм. Барилга их болохоор орон сууцны үнэ хямдарч л таарна. Залуус орох оронгүй байна
1 | 0 Хариулах
Зочин [202.21.103.139] 2024/5/8
Юм хийе бүтээе гэсэн компани хувь хүмүүсийг яагаад ингэж боож, дарамталж, үнэгүйдүүлж дампуур гээд орхидог юм бэ? тэгснээ импортийг орлох бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлнэ ч гэх шиг. Ам үйлдэл нь дандаа зөрөх юм
1 | 0 Хариулах
Зочин [202.131.230.90] 2024/5/8
байрны үнэ буурахгүй харж байгаарай угаасаа худлаа жүжиг
2 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.55] 2024/5/8
том жижиг 10 хүрэхгүй үндэсний үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын цементийн хэрэгцээг 100% хангах боломж БАЙГАА ЮМ БОЛ ӨӨРСДӨӨ ҮНЭЭ БУУЛГААД ЗАХ ЗЭЭЛЭЭ ЭЗЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ??? ТАР НАРЫН ТОГТООСОН МОНОПОЛООС ЧИНЬ БОЛЖ ИЙМ АРГА ХЭМЖЭЭ АВАХАД ХҮРЧ БАЙНА....ТА НАР ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ ХӨӨСРҮҮЛЖ, ИРГЭДИЙГ МӨЛЖИЖ БНА!!!!!!!!!!!!!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.53] 2024/5/8
Цемент барилгын каракасанд ордог их эзлэх юм шиг харагдавч яг үнэндээ бусад импортын барилгын түүхий эд үнэ өсгөдөг. дотор засал, сангийн хэрэгсэл гээд л явж өгнө. Одоо сүүлийн үеийн барилгууд гадна фасад чулуу, эсвэл сайн шилэн цонх гээд бүгд импорт өндөр үнэтэй.
2 | 0 Хариулах
иргэн [202.131.227.222] 2024/5/8
Энэ мэдээний "2022 онд дотоодын цементийн үйлдвэрүүд үйлдвэрлэлээ багасгаж, дотоодын цемент гурав дахин өссөн" хэсэгт дотоодын цементний үнэ өссөн тухай бичсэн байна. Гэтэл "[Барилгын үнэ]: Барилгын өртгийн 60% (ихдээ) нь бараа материалын зардал эзэлж байдаг. Энэ 60% дотор арматур, элс, хайрга гэх мэт материал орно. Бетоны орцод элс хайрга дийлэнх хувийг эзэлдэг. Ингээд бодохоор цемент барилгын өртгийн ихдээ 10%-ийг бүрдүүлдэг. Цементийн үнэ 10%-аар буурахад барилгын өртөг 1%-аар буурна. Импортын татварыг 15%-аар буулгаж байгаа нь цаагуураа барилгын өртгийг 1.5 хувиар буулгаж байна гэсэн үг". энэ хэсэгт цементийн үнийн импактыг үзүүлсэн байна. Эндээс дүгнэхэд цементийн үнээр шалтаглаж барилгын компаниуд үндэслэлгүй үнээ нэмж иргэдийг хохироосон гэж харахаа байна шүү.
2 | 0 Хариулах
Батдорж [202.179.25.40] 2024/5/8
Гол нь үнээ буулга
1 | 2 Хариулах
Зочин [59.153.112.155] 2024/5/8
Mglchuud gej hamgiin hogiin ulsuud undesnii uildveree demjii geheet unee buulgah bich bainga osgono guril tsement tatvar teglesenni deer hedhen hun bayajaad ard tumen hohirno gej yu baisiin ereenii omd hurtel 10 nugalj zarj bna negiigee shulj bayajsan hogiin ulsuud
5 | 0 Хариулах
Зочин [103.161.242.100] 2024/5/8
Дотоодын үйлдвэрүүд ид барилга барих үед цементийн гарцаа багасгаж албаар хомсдол үүсгэж , үгсэн хуйвалдаж үнэ ханшаа нэмдэг дагаад байрны үнэ өсдөг
8 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2024/5/8
Mongol hun baga ajillaj ih mungu oloh huseltei baidag. Deer busdiigaa bodohgui, tuunees bolj cementnii une usuj ard tumniig alsan. Cementiin importiin tatvariig buuruulah ni zuv. Dampuurval dampuurna l biz.
5 | 0 Хариулах
Мария [202.9.46.126] 2024/5/8
Буухгүй. Тийм юм байхгүй.
4 | 0 Хариулах