Индэр    
2024 оны 4 сарын 9
Зураг
Эдийн засагч

"Үлгэр" болж буй гадаадын банк

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2020 оны үед Монгол Улсад гадаадын таван банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байлаа. Бүгд боломж олдвол салбар болох хүсэлтэй. Тухайн үед гадаадын банкны тухай эрх зүйн орчин байхгүй байсан боловч нэг зүйл тодорхой байлаа. Тэр нь гадаадын банк төлөөлөгчийн газраа Монгол Улсад нэгээс доошгүй жил нээн ажиллуулснаар салбар байгуулах эхний шалгуураа давах байсан юм.

Тиймээс болзошгүй нөхцөл байдалд бэлтгэж, хууль батлагдчихвал гэсэн хүлээлттэй таван төлөөлөгчийн газар цаагуураа Монголбанк, Засгийн газраас гуйлгачилдаг байв. Харамсалтай нь манай бодлого тодорхойлогчид үзэл бодлын зөрчил, дотоодын банкнуудын лоббигоос үүдэн гадаадын банкны эрх зүйн байдлын тухай хуулийг хойшлуулсаар 2023 оны эхээр баталсан.

Батлагдсан хууль нь цэвэр өрсөлдөөний бус, дотоодын банкнуудыг хамгаалсан, олон улсад байхгүй заалттай хууль батлагдав.

2023 онд хууль батлагдахаас өмнө гурван төлөөлөгчийн газар Монголын зах зээлийг орхин одсон. Манай бодлого тодорхойлогчид ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр 2023 онд эдийн засгийн хөгжлийн сайд нь олон улсын индэр дээр Монгол Улсад банкаа байгуулаач гэж зарлаад, Хятад гүйж нэг хэлээд тусыг эс олов.

Одоо Монголбанкны ерөнхийлөгч нь Боао-ийн чуулган дээр бас Монголд банк нээвэл нээлттэй шүү гэж зарлан сууж байна.

Одоо сонгуулиас өмнө энэ асуудлыг ярихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр шинэ парламент авч хэлэлцэх байх. Хэзээ бол?

Уг нь олон улсын банк Монголд орж ирснээр шинэ технологи, ноу-хау, шинэ бүтээгдэхүүн орж ирж, дотоодын банкнуудын хүрч амжаагүй буланд хүрч ажиллаж, дутагдалтай байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шударга өрсөлдөөн нэмэгдэхэд туслах юм.

УИХ ойрын хугацаанд бодлогоо сайжруулж, хууль эрх зүйн таатай орчноор хангаж өгөхгүй бол үлдсэн хэд нь нутаг буцвал хэнийг хуйх вэ?

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.198] 2024/4/13
Үнэхээр эргүү гарууд шүү . Ийм болохоор нь Үхэр гэдэг байхдаа . 100 гаран жилийн өмнө Хятадын хэдэн пүүст шулуулаад сөнөж мөхөх дээрээ тулчихсан байснаа мартчихсан юм байхдаа . Зүгээр л дотоодын хэдэн банкныхаа зээлийн хүүг нь бууруулах хууль батлаад болоо ш дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.134] 2024/4/13
МБ-ны ерөнхийлөгч зоримог байх хэрэгтэй. Гадаадын банк орж ирснээр улс орны үйлдвэржих явц хурдсаж нөгөө ЖДҮ гэдэг харанхуй жүжиг дуусна. Инноваци цэцэглэж олон өрсөлдөөнөөс ирээдүйн хөгжилд ихээхэн түлхэц болсноор дотоодын хэдэн банкууд ч зөв голдрилдоо орж улс орны хөгжилд одоо байгаагаас ч илүү хувь нэмэр болох юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.228] 2024/4/11
Бас л юу ч мэдэхгүй англиар ярьсан арын хаалганы хулгайчууд Монгол банкийг идээд сууж бгаа даа
1 | 0 Хариулах
яг мэдэгч [66.181.190.42] 2024/4/11
би банкир биш л дээ. гэхдээ л... эхлээд бага хүүтэй өгч байгаад үндэсний банкуудыг сөхрүүлээд, сөхөрсөн хойно нь "зэс нь цухуйвал" яах вэ хө
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.139] 2024/4/11
Орж ирээч үгүй байхад нь юун ч хартай авгай шиг ярих юм ямар гадаадаас ломбард оруулж ирэх гэж байгаа биш тэртэй тэргүй манай шуналт үндэсний гэх банкууд манусыгаа шулсаар байгаад сөхөрхөөргүй цулайсан одоо гаднаас өрсөдлөгч ороод ирвэл нөгөө үгсэн хуйвалдаж хүүгээ бууруулдаггүй заль нь баригдна гээд боож үхэх гээд янз бүрийн лобби хийж байгаа биз
0 | 1 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/4/10
Банкир хүний хувьд нэг юм хэлэх үү? Яагаад та нар гадаадын банк орж ирээд зээлийн хүү буурна гэж бодоод байгаа юм? Монголд бодлогын хүү нь 12 байхад, бусад банкуудын хүү 18-22 байхад, тэр гадны банкууд яагаад бид нарт өөрсдийн улсын бодлогын хүүгийн дагуу зээл олгоно гэж? Солонгост 2% байдаг гэнэ ээ, Японд 1% гэнэ ээ гээд л ам уралдаж ярьдаг. Тэгвэл энд 18% олгож болж байхад гадны банкууд өөрсдийн олгодог 2% дээрээ 16%-н цэвэр ашиг хийхээ л бодно биз дээ? Бүгд л ашгийн байгууллага шдээ..
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/6/11
Чи буруу ярьж байна. Монголын банкуудтай өрсөлдөх хамгийн том гаргалгаа нь зөвхөн хүү биш тэдний санхүүгийн олон төрөлт бүтээгдэхүүн, үйлчилгээ, олон улсын бага шимтгэлтэй хурдан шуурхай мөнгөн гуйвуулга гээд зөндөө байгаа. Тэгээд ч гадны банкууд хэзээ ч дотоодын банкуудтай адил хэмжээтэй хүүгээр зээл олгохгүй тэд нарын хувьд 2% дээрээ дахид 2% нэмэхэд л хангалттай ашигтай гэж үзнэ. Жоохон томоор харалдаа.
0 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/4/10
ГАДНЫ БАНК ОРООД ИРЭХЭЭР ЧИНЬ МОНГОЛЫН ИРГЭДЭЭ ШУЛЖ МӨНГӨ ХҮҮЛЖ АМЬДАРДАГ ХУВИЙН БАНК, ББСБ-УУД НЬ БҮГД ДАМПУУРНА ШДЭЭ.
3 | 0 Хариулах
ё [103.168.34.35] 2024/4/10
Гадны банкыг бичил зээл дээр оруулах хэрэгтэй,ББСБ ,ломбарднууд нь ямарч өндөр хүүтэй юм бэ. Банкнаас бол зээл олдохгүй ,
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.42] 2024/4/10
Mongold zeeliin zah ni hanatsan oron zai baga tul orj irehgui. Zah zeelee sudalj uzeed bolomjgui bolohoor garch yavsan.
1 | 1 Хариулах
Зочин [98.26.33.164] 2024/4/10
Shal hudlaa! Hyatadaas busad n tuluulugchiin gazar neeh sonirholgui bsn bgaa shu!! medku bj yun hudlaa buten niitlel bichdeg yum.
0 | 1 Хариулах
Зочин [98.26.33.164] 2024/4/10
Bugd bolomj oldvol salbar boloh huseltei bgaagui shuu. hyatad bankuud l salbar neeh huseltei bsn bh
2 | 1 Хариулах
Уншигч [66.181.185.43] 2024/4/9
Үл хөдлөх хөрөнгөгүй, хэзээ ч хөөгдөж болзошгүй, газраа ч тодорхой хугацаанд өмчилж чадахгүй бол наашаа хэн ч орж ирэхгүй ээ. Нуухыг нь авах гээд нүдээ сохлов гэгч л болов.
0 | 1 Хариулах
банкны салбар дотроос [66.181.182.206] 2024/4/9
монгол банкны Лхагвасүрэнг зайлуулахгүй бол гадны нэг ч банк орж ирэхгүй, Лхагвасүрэнтэй тохирч татвараа төлөхгүй бол салбарч нээж чаддаггүй
3 | 2 Хариулах
Зочин [37.188.171.99] 2024/4/9
Монголын банкууд ломбардны зарчмаар л ажилладаг. Нэг ёсондоо мөнгө хүүлэгчид, шулаачид.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.40.101] 2024/4/13
Тийм, мөнгө хүүлэгчид,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.20] 2024/4/9
Арилжааны банкыг татан буулгах хэрэгтэй. Монгол Улс хөгжихгүй байгаагийн нэг илрэл.
0 | 2 Хариулах
Зочин [202.126.90.135] 2024/4/9
лхагвасүрэн гээд Голомтын хүүхэлдэй Женкогийн суганы үс оруулахгүй байгаа юм, Баясгалангийн шахалтаар
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.133] 2024/4/9
Монголд буй гадаадын банкууд (ХААН банк гадаад эзэнтэй, Худалдаа Хөгжлийн Банк гадаад эзэнтэй, Хас банкыг бас гадаадууд эзэмшдэг) монополь зах зээлээ бусдад алдахгүйн тулд лобби хийж, танкаар айлган, Монголчуудыг 20-30 хувийн хүүгээр дарж байна. 1911 онд байсан Данжаадын пүүсийн жилийн хүү 8% байсан юм шүү.
4 | 1 Хариулах
Зочин [43.242.241.247] 2024/4/9
лхагвасүрэн гэж банкны авилгалчин луйварчин байхад яаж орж ирэх юм
6 | 0 Хариулах
Зочин [139.5.219.51] 2024/4/9
Зөвхөн Bank of China Монголд салбараа нээхийг хүсдэг бусад улс монголд банк нээх бодлогогүй байгаа. Хэрэв Bank of China Монголд салбараа нээвэл Монгол бүх зүйлээ Bank of China-д алдах болно.
2 | 4 Хариулах
Зочин [202.9.40.133] 2024/4/9
Тэнэгхэн амьтан минь, Монголын ямар банк байгаа юм? ХААН бол Японы Эйч Эс Холдингийн өмч (63 хувийг Гадаадууд эзэмшдэг), Худалдаа Хөгжлийн Банк бол Люксимбургийн Global investment and development компанийх (95 хувийг Гадаадууд эзэмшдэг), Хас банкыг Олон улсын санхүүгийн корпорац 17.17 хувь, Европын сэргээн босголт хөгжлийн банк 12.91 хувь, Японы ORIX корпораци 16.81 хувь, Канадын National bank 10.52 хувь, RONOC олон улсын санхүүгийн байгууллага 10.15 хувийг эзэмшдэг. Монголын банк гэж байхгүй.
3 | 3 Хариулах
Зочин [139.5.219.51] 2024/4/9
Тэгээд гадаад эзэдтэй байгаа юм биш үү эргүү дебилээ.
0 | 3 Хариулах
Зочин [138.199.21.209] 2024/4/9
Дотоодын хувиа хичээсэн аминчхан банкуудын лобби 90 хувь нөлөөлсөн. Өөрсдөө л болж байвал улс орон тэдэн хамаагүй.
9 | 1 Хариулах
Зочин [139.5.219.51] 2024/4/9
Монголын банкууд бүгд гадаад эзэдтэй хувьчлагдсан банкууд
1 | 0 Хариулах
Зочин [103.157.184.46] 2024/4/9
Mongol neg bol hoid solongos shig zojig uls bolno esvel uvur mongoliinhoo araas orno. Oros bol odoo hyatadiin oodoos salaavch gargaj chadahgui.
0 | 0 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/4/9
Маш тодорхой хууль гаргаад хуулиа дагаж мөрдөөд явах юм бол нэг их аюул байхгүй…өнөөдрийн МАН-ынхны угсарч босгосон хахууль авилгал,танил тал ар өврийн хаалгаар асуудлаа зохицуулна гэх юм бол жинхэнэ аюул болно….
2 | 0 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/4/9
Мангас оросуудын урт хар гар ч бас их хүчтэй нөлөөлж байгаа…..
2 | 1 Хариулах
Зочин [66.181.176.199] 2024/4/9
Монголд боломж байгаа ч хуулийн зохицуулалт байхгүй нь харамсалтай
1 | 0 Хариулах