Уншиж байна ...

Украины хүндийг өргөгч тамирчин дайны талбарт амиа алджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Украины Үндэсний Олимпын Хороо (УҮОХ) өчигдөр телеграм хуудсандаа Европын хошой аварга, хүндийг өргөлтийн тамирчин Олександер Пелешенког дайны талбарт амиа алдсаныг мэдээллээ.

Талийгаач 30 настай, Украины Петрово хотод төрсөн нэгэн байв. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сард армид элсжээ.

"ОХУ-ын түрэмгийлэл эхлэх үеэр армид элсэж, бүх чадлаараа эх орныхоо төлөө тэмцсэн эрэлхэг хүүгээ өөд болсон харамсалтай мэдээг өчигдөр хүлээж авлаа" гэж УҮОХ телеграмд бичсэн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дайн эхэлснээс хойш 400 гаруй тамирчин амь насаа алдсан баримт бий. Гэхдээ олимпод оролцсон тамирчдаас амиа алдсан эхний хүн нь О.Пелешенко болж буй юм. 

Талийгаач допингийн шинжилгээнд бүдэрснийхээ дараа 2017 онд 85 кг-д тивийнхээ аварга болж байв. Тэрбээр Риогийн олимпод шагналт IV байр эзэлсэн түүхтэй. Харамсалтай нь 2018 онд дахин допингийн асуудалд холбогдож эрхээ хасуулсан билээ. 

 

Эх сурвалж: Inside The Games