Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

2021.01.23: 19 хүнээс халдвар илэрснээр COVID-19-ийн батлагдсан тохиолдол нийт 1,611 боллоо

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

Шууд үзэх: 
https://fb.watch/3biLZe7DPM/

Улсын хэмжээнд өчигдөр 15,071 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 19 хүнд халдвар илэрсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 782 боллоо.

Монгол Улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн болон дотоодод COVID-19-ийн нийт 1,611 тохиолдол батлагдлаа. Үүнээс 1,125 буюу нийт өвчилсөн хүмүүсийн 70.1 хувийг эмчилж эдгэрүүлжээ. Одоогоор 473 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал:

  • Хөнгөн 414,
  • хүндэвтэр 53,
  • хүнд 5,
  • маш хүнд 1 хүн байна

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,592 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.