Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол шир" компани, гутлын цех, ББСБ, "Амгалан" амаржих газартай холбоотой халдварын ойрын хавьтлын 61 хүнээс коронавирус илэрчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 20,853 сорьцод шинжилгээ хийхэд 61 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс болон халдвар голомтолж гараад буй газруудтай холбоотой байна.

Тухайлбал, "Монгол шир" компани, Гутлын цех, ББСБ, "Амгалан" амаржих газар болон гэр бүлийн ойрын хавьтлуудаас коронавирус илэрсэн байна.

Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдээд буй тохиолдол 1,153 болсон бол дотоодын халдвар 1,479-д хүрээд байна.

Харин улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 1,989 боллоо. Үүнээс 1,449 хүн эдгэрээд байгаа бол 527 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-1
  • Хүнд-5
  • Хүндэвтэр-79
  • Хөнгөн-442 хүн байгаа юм" гэв.

Энэ нь коронавирусийн халдвар гарснаас хойш нэг өдрийн дотор Монгол Улсад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна. COVID-19 халдвартай холбоотой тоон болон бусад мэдээллийг ЭНДЭЭС дэлгэрэнгүй хараарай.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2880847815482155

Дотоодын 1,418 халдварыг танилцуулбал /2020.02.06/

  • Улаанбаатар хотод-1,153 /сүүлийн хоногт 61 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 104 /2020.02.05/

  • ХӨСҮТ-32
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
  • "Амгалан" амаржих газрын ажилтан-1

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,928 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.