Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Х апартментын оршин суугчид, тээврийн жолооч, пиццаны газрын ажилтнууд, батлагдсан тохиолдлуудын хавьтал нийт 25 хүнээс халдвар илэрчээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 27-ны өдөр улсын хэмжээнд 15,202 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрсэн. 25 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаад тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээ, өргөжүүлсэн тандалт, БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах Х апартментад халдварууд бүртгэгдлээ.

  • Х апартментын оршин суугч 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд, мөн тус байрны СӨХ-ны нэг ажилтнаас халдвар илэрсэн. 
  • Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрлээ.
  • Улаанбаатараас Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн хүн 23-нд шинжилгээ өгөөд Дархан руу очоод өчигдөр пост дээр түргэвчилсэн оношлуулаар оношлоход эерэг гарч, лабораторид шинжилгээ авахад онош батлагдлаа. Түүнийг тусгаарлаж Улаанбаатарт авчраад эмчилж байна. Хавьтлын шинжилгээнүүд үргэлжилж байгаа. Хавьтлын эх уурхай УБ хот учраас энд өвчлөлийг бүртгэнэ.
  • Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. 

Сүүлийн 24 цагт 8 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,692 болсон бол үүнээс 1,244 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 435 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 388 байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.28/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/265383388307515

Дотоодын 1,187 халдварыг танилцуулбал /2020.01.28/

  • Улаанбаатар хотод-861 /сүүлийн хоногт 25 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 99 /2021.01.28/

  • ХӨСҮТ-28 
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,667 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.