Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Наркологийн эмнэлэг, Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусны зорчигчид болон батлагдсан тохиолдлын хавьтал нийт 11 хүнээс халдвар илэрчээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээнд 12,703 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрсэн.

  • Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн.
  • Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдсэн.
  • СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ.
  • Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. 

Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,667 болсон бол үүнээс 1,236 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 418 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 52, хөнгөн 362 байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.27/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1052805401796522

Дотоодын 1,162 халдварыг танилцуулбал /2020.01.27/

  • Улаанбаатар хотод-836 /сүүлийн хоногт 11 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 99 /2021.01.27/

  • ХӨСҮТ-28 /сүүлийн хоногт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,656 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.