Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Бичил хорооллын 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс, ЭХЭМҮТ-ийн эмч зэрэг 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 19-ний өдөр улсын хэмжээнд 13,318 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

  • БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс коронавирусийн халдварт өртсөн. Тухайн орцонд батлагдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн учраас НЭМГ-аас тандалтын шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ. Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. 13 хүний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллалаа. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн ажилчид, үйлчлүүлэгчид гээд нийт 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Шинжилгээ судалгаа үргэлжлэн хийгдэж байна.
  • "Монос" эмийн сантай холбоотойгоор тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрлээ.
  • Мөн өмнөх батлагдсан тохиолдлын хавьтлуудаас халдвар илэрсэн. Тухайлбал, нэгдүгээр төрөхөд амаржсан эмэгтэйн гэр бүлийн таван хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор амаржих газрын ажилчид, үйлчлүүлэгчид нийт 357 хүнд шөнө шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар халдвар илрээгүй байна.
  • БЗД-ийн тохижилт үйлчилгээни компанийн зургаан хүнд халдвар илэрлээ.
  • Батлагдсан тохиолдлуудын хавьтал гэр бүлийн халдварууд гарч байна. Үүний дотор АТГ-ын нэг ажилтан байгаа. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.

Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,568 болсон бол үүнээс 1,033 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 523 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 48, хөнгөн 466 байгаа" гэв.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/863343034488992

Дотоодын 1,067 халдварыг танилцуулбал /2020.01.20/

  • Улаанбаатар хотод-741 /сүүлийн хоногт 32 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 95 /2021.01.20/

  • ХӨСҮТ-24 
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,526 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.