Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 10 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 18-ны өдөр улсын хэмжээнд 17,646 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 10 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр хүн нь өмнө нь батлагдсан тохиолдлуудынг ойрын хавьтал бөгөөд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан байсан" гэлээ.

Ингэснээр дотоодод гарсан кластер өвчлөлийн тоо нийт 1,035 болоод байна. Түүнчлэн сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо нийт 1,536 болсоноос 995 хүн нь эдгэрсэн юм.

Дотоодын 1,035 халдварыг танилцуулбал /2020.01.19/

  • Улаанбаатар хотод-709 /сүүлийн хоногт 10 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 95 /2021.01.19/

  • ХӨСҮТ-24 
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

ВИДЕО: /2021.01.19/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/883799802388071

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,526 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.