2015 оны 9 сарын 8
Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчийн нэр хүндэд халдсан зарим асуудлын талаар тайлбар өглөө.
Б.ГАЛААРИД: АВЛИГАЧДЫН МӨНГӨӨР АМАА ҮДҮҮЛЭХГҮЙ БАЙЖ, АЖЛАА ХИЙЕ
-Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэндээ хандаж зөвлөх, уриалах асуудал байна.
Нэгдүгээрт, бид олон жилийн туршлагаас харахад манай хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчин бол төдийлөн сайжраагүй. Ийм тохиолдолд бид нар үндэслэлгүй, баталгаагүй, захиалгат мэдээллийг олон нийтэд түгээхийн бол сүүлд нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч буруутан болж үлддэг ийм жишиг, жишээ нэлээд анзаарагдаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр түгээх, түгээхийг хүсэж, зорьж байгаа аливаа мэдээллийг нэг бүрчлэн нягталж, олон эх сурвалжаас баталгаажуулсаны үндсэн дээр түгээж байхгүй бол тун эвгүй байдалд орох, хэвлэл мэдээлэл өөрөө эдийн засгийн болоод бусад хуяг цензурт автах ийм байдал бий болж байна. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид бид л шударга үнэнийг хэлэхгүй бол өөр хэн ч хэлэхгүй.