• 6 сарын 15, Ням

Динза, Цондоолойгийн “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөртөө бүртгүүлээрэй

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын 3 үеийн уншигчдын хайртай бүтээл, 20 жилийн түүхтэй, БСШУЯ-ны шилдэг ном, 2.3 сая хувь хэвлэгдсэн Монголын хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтын эзэн, National Geographic Mongolia нийгэмлэгийн шинжлэх ухаанч, байгаль хамгаалагч дүрүүд, Боловсролын судалгааны үндэсний  хүрээлэнгээр үнэлэгдсэн “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комик номууд дээр суурилсан боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ын “Мэдлэг бэлэглэе” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл ид үргэлжилж байна.  

2024 онд тогтмол цалинтай ажилласан шилдэг оюутнууд АШУҮИС-ийн оюутан Б.Мөнх-Очир, Ж.Сарнай, “Зохиомж” ДС-ийн оюутан Б.Гэрэлмаа нар 2025-2026 оны хичээлийн жилийн 3,500,000 төгрөгийн тэтгэлгээ урьдчилан баталгаажууллаа.

Тус хөтөлбөрийн 2025 оны эхний ажиллагаа 5-р сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд болсон Үндэсний номын баяраар эхэлсэн бөгөөд 7-р сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрт оролцогчдод 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 3,500,000 төгрөгийг шууд баталгаажуулах урьдчилсан шалгаруулалтад оролцох боломжийг олгож байгаа юм.

“Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөрт оролцогч нь “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикын анхны уншигч, энэхүү номуудыг сайн мэддэг, сайн сайхан нийгмийн төлөө чин хүсэлтэй, идэвхтэй, сэргэлэн цовоо, ажилч хичээнгүй  байх шаардлагатай.

Уг хөтөлбөр нь 2024 онд анх хэрэгжихдээ 157 оюутныг хамруулж, 80 гаруй сая төгрөгийн цалин тэтгэлэг олгосон бол 2025 онд оюутан тус бүрд 3.5 сая төгрөг буюу 100 гаруй оюутанд  ойролцоогоор 350 сая төгрөгийн цалин, тэтгэлэг олгохоор төлөвлөж байна.

Мөн  “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикуудын тус бүр эхний 7 буюу нийт 14 цуврал англи хэл дээр хэвлэгдсэнийг зориуд онцолъё. Комикуудын орчуулгыг “National Geographic Mongolia” болон МИАТ-ийн Монголика сэтгүүлийн редакцын орчуулгын  баг хийж гүйцэтгэжээ. Англи хэл сурах сонирхолтой, үр дүнтэй арга бол комик унших билээ.

Мэдлэг бэлэглэгчид дараагийн үеийн уншигч дүү нартаа монгол-англи, англи-монгол комик номуудыг унших соёлыг түгээх юм.

Бас нэгэн сайхан мэдээ дуулгахад комикуудын монгол хэл дээрх цувралууд ч цоо шинэ дизайнтайгаар Хүүхдийн баяраар уншигчидтайгаа уулзах гэж байна.  

Ингэснээр “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикууд 2.7 сая хувь хэвлэгдэж, өөрийн тогтоосон хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтыг шинэчлээд байна. Таны худалдан авсан комик бүхний орлогын 50% нь “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөрийн хандивт, үлдсэн 50% нь таны авсан бэлэгт зориулагдаж байгаа ашгийн бус ажиллагаа юм.

 Таны хүү, охин, дүү, хамаатнууд, ойр дотны залуус тэтгэлэг сонирхож байвал тэдэнд  энэхүү боломжийг санал болгоорой.  

Оролцогчдын тоо хязгаартай, 100 оюутан хамрагдах боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 95702660, 7202070791175754 утсаар аваарай.  

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх: docs.google.com/forms

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.