20:20 2025/06/13
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд өрсөлдсөн Ж.Анударь, Г.Наранцэцэг нар шөвгийн 16-д өрсөлдөгчөө барсангүй.
Тодруулбал Ж.Анударь Испанийн Лаура Мартинес Абелендад, Г.Наранцэцэг Италийн Ассунта Скуттод тус тус нэмэлт цагт ялагдсанаар энэ удаагийн ДАШТ-ээ өндөрлүүллээ.
20:01 2025/06/13
Мөн эрэгтэйчүүдийн хөнгөн жинд зодоглож буй ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд Узбекистаны бөх Бахром Бутаровыг буулган авснаар шөвгийн 16-д шалгарав.
Ингэснээр Бразилын Мигуэль Аугустотой оноолт таарлаа.
19:58 2025/06/13
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөсөн К.Ёлк хоёрын даваанд АНУ-ын Жонатан Яныг нэмэлт цагт цэвэр дарснаар шөвгийн 16 руу орлоо.
Тэрбээр энэ даваанд Еквадорын Жонатан Бенавидестэй оноолт таарав.
Ж.Бенавидес "Б" хэсгийн тэргүүн бөх Хятадын Тайпэйгийн Ян Юн Вэйг ялж, дуулиан тарьсан юм.
19:00 2025/06/13
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдөж буй манай залуу жүдоч Ж.Анударь эхний даваанд хийлээд хоёрдугаар тойрогт Вьетнамын Хоан Ти Тинийг нэмэлт цагт үнэлгээгээр ялснаар шөвгийн 16-д шалгарав.
Манай тамирчин гуравдугаар тойрогт Испанийн Лаура Мартенис Абелендатай хүч үзнэ.
Испани бүсгүй өмнөх даваанд Азербайжаны Лэйла Алиеваг ялсан байна.
18:34 2025/06/13
Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогт Мальтын Катрина Эспоситог өчих мэхээр буулган авснаар "А" хэсгээ тэргүүлж буй Ассунта Скуттотой хүч үзэхээр болов.
Өнгөрсөн жилийн ДАШТ-д манай Б.Баасанхүүд ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан 23 настай итали бүсгүй эхний даваанд Чилийн Мари Де Варгасыг ялсан юм.
18:30 2025/06/13
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд эхний даваанд Германы Максмилан Хейдерийг юко үнэлгээгээр буулган авлаа.
Ингэснээр манай тамирчин Узбекистаны Бахром Бутаровтой 32-т барилдахаар болов.
17:47 2025/06/13
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдөж буй Ганбаатарын Наранцэцэг эхний даваанд БНХАУ-ын Хуй Шен Раныг үнэлгээгээр буулган авснаар Мальтын Катрина Эспоситотой барилдахаар боллоо.
Өдгөө 30 настай Г.Наранцэцэг 2005 онд Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Түүнчлэн Их Дуулга ангиллын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн туршлагатай жүдоч. Тэрбээр 2019 онд Мастерс ангиллын тэмцээнд мөнгөн медаль зүүсэн нэгэн.
13:58 2025/06/13
Жүдогийн эрэгтэй 38, эмэгтэй 29 дэх удаагийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр Унгарын Будапешт хотод эхэлнэ.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хамгийн хөнгөн жин буюу эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг жингийн барилдаанаар нээлтээ хийх юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд 34 орны 42 тамирчин хүч үзнэ. Манай улсаас Г.Наранцэцэг, Ж.Анударь нар өрсөлдөх аж.
Г.Наранцэцэг эхний даваанд БНХАУ-ын Хуй Шен Рантай оноолт таарчээ. Түүнийг ялбал Мальтын Катрина Эспоситотой барилдана.
Ж.Анударийн хувьд эхний даваанд хийлээд Вьетнамын Хоан Ти Тинтэй учраа таарах хуваарьтай.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд манай улсаас мөн хоёр тамирчин оролцох юм. Энэ жинд 30 орны 36 тамирчин өрсөлдөхөөс Э.Ариунболд эхний даваанд Германы Максмилан Хейдертэй оноолт таарав. Түүнийг ялбал Узбекистаны Бахром Ботуровтой 32-т хүч үзнэ.
Харин К.Ёлк эхний даваанд гоц мөргөөд АНУ-ын Жонатан Янгтай барилдах юм.
Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 998,000 евро. Үүнээс түрүүлсэн тамирчин 26,000 еврогийн мөнгөн урамшуулал хүртэх бол мөнгөн медалийг 15,000 евро, хүрлийг 8,000 евро дагалдах аж.
17:47 2025/06/13
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдөж буй Ганбаатарын Наранцэцэг эхний даваанд БНХАУ-ын Хуй Шен Раныг үнэлгээгээр буулган авснаар Мальтын Катрина Эспоситотой барилдахаар боллоо.
Өдгөө 30 настай Г.Наранцэцэг 2005 онд Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Түүнчлэн Их Дуулга ангиллын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн туршлагатай жүдоч. Тэрбээр 2019 онд Мастерс ангиллын тэмцээнд мөнгөн медаль зүүсэн нэгэн.
18:30 2025/06/13
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд эхний даваанд Германы Максмилан Хейдерийг юко үнэлгээгээр буулган авлаа.
Ингэснээр манай тамирчин Узбекистаны Бахром Бутаровтой 32-т барилдахаар болов.
18:34 2025/06/13
Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогт Мальтын Катрина Эспоситог өчих мэхээр буулган авснаар "А" хэсгээ тэргүүлж буй Ассунта Скуттотой хүч үзэхээр болов.
Өнгөрсөн жилийн ДАШТ-д манай Б.Баасанхүүд ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан 23 настай итали бүсгүй эхний даваанд Чилийн Мари Де Варгасыг ялсан юм.
19:00 2025/06/13
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдөж буй манай залуу жүдоч Ж.Анударь эхний даваанд хийлээд хоёрдугаар тойрогт Вьетнамын Хоан Ти Тинийг нэмэлт цагт үнэлгээгээр ялснаар шөвгийн 16-д шалгарав.
Манай тамирчин гуравдугаар тойрогт Испанийн Лаура Мартенис Абелендатай хүч үзнэ.
Испани бүсгүй өмнөх даваанд Азербайжаны Лэйла Алиеваг ялсан байна.
19:58 2025/06/13
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөсөн К.Ёлк хоёрын даваанд АНУ-ын Жонатан Яныг нэмэлт цагт цэвэр дарснаар шөвгийн 16 руу орлоо.
Тэрбээр энэ даваанд Еквадорын Жонатан Бенавидестэй оноолт таарав.
Ж.Бенавидес "Б" хэсгийн тэргүүн бөх Хятадын Тайпэйгийн Ян Юн Вэйг ялж, дуулиан тарьсан юм.
20:01 2025/06/13
Мөн эрэгтэйчүүдийн хөнгөн жинд зодоглож буй ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд Узбекистаны бөх Бахром Бутаровыг буулган авснаар шөвгийн 16-д шалгарав.
Ингэснээр Бразилын Мигуэль Аугустотой оноолт таарлаа.
20:20 2025/06/13
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд өрсөлдсөн Ж.Анударь, Г.Наранцэцэг нар шөвгийн 16-д өрсөлдөгчөө барсангүй.
Тодруулбал Ж.Анударь Испанийн Лаура Мартинес Абелендад, Г.Наранцэцэг Италийн Ассунта Скуттод тус тус нэмэлт цагт ялагдсанаар энэ удаагийн ДАШТ-ээ өндөрлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!