Энэ сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. 

2026 оны 03-р сарын 18-22-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  

Хур тунадас: 

  • Гуравдугаар сарын 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр,
  • 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно.

Салхи:

Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18, 21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • 18-нд нутгийн баруун хэсгээр,
  • 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна.