Ховд аймгийн Жаргалант суманд менингококкт халдварт өвчний хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ
Ховд аймгийн төв Жаргалант суманд менингококкт халдварт өвчний хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсантай холбогдуулан зарим сургуульд хязгаарлалтын арга хэмжээ авчээ.
Тодруулбал Жаргалант сумын Долоодугаар сургуулийн 1-5 ангийн сурагчдын хичээл сургалтыг гуравдугаар сарын 16-20-ны өдөр хүртэлх хугацаанд цахимаар зохион байгуулахаар болсон байна.
Мөн аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, бүх төрлийн секц дугуйланг гуравдугаар сарын 13-27-ны өдрийг хүртэл хугацаанд хязгаарлах захирамжийг аймгийн засаг дарга нь гаргажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
