100 айлын барилгын материалын дэлгүүрт гарсан галыг 13:40 цагт бүрэн унтраалаа
14:59 2026/03/17
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хороо 100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр/2026.03.17/ 11:06 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х20 хэмжээтэй сендвичен барилгад гал гарч байсан бөгөөд галын тархалтыг 11:27 цагт зогсоож, 13:40 цагт бүрэн унтраасан гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
11:39 2026/03/17
"100 айлын барилгын материалын дэлгүүрт гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна"
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хороо 100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 11:07 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээллээ.
14:59 2026/03/17
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хороо 100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр/2026.03.17/ 11:06 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х20 хэмжээтэй сендвичен барилгад гал гарч байсан бөгөөд галын тархалтыг 11:27 цагт зогсоож, 13:40 цагт бүрэн унтраасан гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!










