Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Жагсаалтын голдуу анх удаа сонгогдсон гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын гишүүдийн томилгоо гацаанд ороод байна. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг өнөөдөр УИХ-д оруулна хэмээн хэлсэн. Гэвч шинэ Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлсэн байдал парламентын зарим гишүүн таалагдаагүй бололтой. 

Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан МАН-ын намын сайд нар бараг бүгд улиран ажиллах болсон гэдэг мэдээлэл цацагдаад буй. Энэ нь ч үнэний ортой бололтой. Парламентад анх удаа сонгогдсон жагсаалтын голдуу гишүүд Засгийн газрын кабинетын бүрэлдэхүүнийг эсэргүүцэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв. Ингэхдээ Э.Болормаа, Х.Баасанжаргал нарын гишүүдийн санаачилсан албан бичигт гарын үсэг зурж, нэгдэж буйгаа илэрхийлсэн байна. 

Э.Болормаа нарын гишүүд өмнө нь ажиллах байсан сайд нар хамтын хариуцлага хүлээх ёстой гэж үзэн УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийн кабинетдаа оруулах, хүйсийн тэгш байдлыг хангах, парламентын гаднаас танхимын сайдаа сонгохгүй байх зэргийг шаардаж байгаа бол Х.Баасанжаргал гишүүний албан бичигт гарын үсэг зурсан гишүүд жендэрийн эрх тэгш байдлын хангаж Засгийн газраа гишүүдээ бүрдүүлэхийг шаарджээ. 

Дээрх шаардлагуудад нэгдсэн гишүүд өнөөдөр Ерөнхий сайдад албан бичгээ өгөхөөр өрөөнийх нь үүдэнд цугларсан байгааг доорх фото сурвалжилгаар харуулав. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг