• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

БУДАПЕШТ 2025: Кадербекийн Ёолк дэлхийн дэвжээнээс ХҮРЭЛ медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Унгарын Будапешт хотод өнөөдөр эхэлсэн жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын медальтнууд тодорч байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Казирбекийн Ёолк хүрэл медаль хүртлээ.

Өдгөө 24 настай К.Ёолк эхний даваанд АНУ-ын Жонатан Ян, хоёрдугаар тойрогт Эквадорын Жонатан Бенаведис нарыг ялсан ч хэсгийн аваргын төлөө орос жүдоч Аюб Блиевт дийлдсэн билээ.

Улмаар дагах барилдаанд нутгийн бөх Цинад Фечког, хүрэл медалийн төлөө Бразилын Мишель Аугустог ялснаар дэлхийн дэвжээнээс анхны медалиа зүүв.

Ийнхүү Монголын жүдочдоос дэлхийн 35 дахь медаль, 24 дэх хүрлийн эзэн тодорлоо.