Өнөөдөр орой дахин нэг замын хөдөлгөөнийг хааж, засварлахаар болсныг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлэв.
Тодруулбал ТЭЦ-3-ын уулзвараас Говь ХК-ийн уулзвар хүртэлх нэг км авто замыг өнөөдөр/2025.06.13/ 23:30 цагаас зургаадугаар сарын 16-ны 06:00 цагийн хооронд хааж, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Түүнчлэн өнөөдөр 23:00 цагаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Лааганы гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэлх, Баянзүрх дүүрэгт Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлx авто замыг хааж, засварлана гэж мэдээлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!